ГРИЙН ГРУПП ТОП-100 ААН-ийн 47-р байрт шалгарлаа

O.Аззаяа
2026/06/15

Грийн Групп нь үндэсний брэндүүдийг бүтээж, дэлхийн 8 улсад экспорт хийсэн бодит амжилтаараа  Монгол Улсын ТОП-100  ААН-р шалгараад байна.  Энэ талаар “Грийн групп”-н Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.


–“Грийн групп” Монгол Улсын ТОП-100 ААН-р шалгарсанд баяр хүргэе. Та бүхэн амжилтын замналаасаа хуваалцахгүй юу?

–“Грийн групп” нь хүнс үйлдвэрлэл, худалдаа, барилга бүтээн байгуулалт, санхүү, хөрөнгө оруулалтын  чиглэлд  1200 гаруй ажилтантайгаар  үйл ажиллагаа эрхэлдэг.

 Дэлхийд хамтдаа төлөөлөх алсын харааны хүрээнд үндэсний брэндүүдийг бүтээж, олон улсын стандартад нийцсэн 30 брэндийн 600 гаруй нэр төрлийн  бараа, бүтээгдэхүүнийг  Монгол Улсын  төдийгүй дэлхийн зах зээлд амжилттай нийлүүлж байна.

Грийн групп нь нийт худалдан авалтынхаа 86 хувийг дотоодоос буюу төгрөгийн худалдан авалтыг хийж, Монгол түүхий эдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглах зорилтын хүрээнд 2000 гаруй малчин, тариаланчид, бэлтгэн нийлүүлэгчтэй  хамтран ажилладаг.

Монгол орны  нөхөн сэргээгдэх байгалийн  баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ажиллаж байгаа нь бидний бахархал юм.

–Үндэсний үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд экспортын чиглэлд томоохон ахиц гарч байна гэж харж байгаа. Энэ талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Грийн групп одоогоор  дэлхийн 8 улсад амжилттай экспорт хийж байна. Цаашид БНСУ, Япон болон Зүүн Өмнөд Азийн зах зээлд байр сууриа бэхжүүлэн, Монгол брэндийн үнэ цэнэ, экспортын боломжийг улам тэлэхээр зорин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 8 улсын компани “Талын Монгол” брэндийн албан ёсны дистрибьютер болох хүсэлтээ ирүүлсэн.  Мөн БНХАУ, ОХУ, Турк, Казахстан, Узбекистан, Киргизстан зэрэг оронд амжилттай экспорт хийж, Төв Азийн зах зээлд тогтвортой байр сууриа бүрдүүлэн ажиллаж байгаа.

Бид 20 гаруй жилийн хугацаанд экспортын чиглэлээр тууштай ажилласан ч олон сорилттой тулгарч ирсэн. Харин үйлдвэрлэгч, экспортлогч улс болоход чиглэсэн төрийн оновчтой  бодлого “Хүнсний хувьсгал” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж ажиллаж байгаа нь  Монголын компаниуд олон улсын зах зээлд  өрсөлдөх боломж бүрдүүлж байгаад баяртай байна.

Монголын брэндийг бүтээлцэж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрлэгчид, түншүүд, харилцагчид, эрхэм хэрэглэгчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18