“Сэлбэ дэд төв”-ийн орон сууцнуудын ахуйн хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор холбож шийднэ

O.Аззаяа
2026/06/15

Сэлбэ дэд төв нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан томоохон бүтээн байгуулалт юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхийн тулд нийт 158 га газрыг чөлөөлөн, дахин төлөвлөж, инженерийн дэд бүтцийн бүрэн шийдэлтэйгээр хэрэгжүүлж байна.

Сэлбэ дэд төвд орон сууцны 113 барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд одоогийн байдлаар барилгын үндсэн бүтээц нь 9 хүртэлх давхартаа орж, орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын нийт гүйцэтгэл 32.9 хувьтай байгаа аж. Төслийн талбайд өнөөдрийн байдлаар 2067 хүн 102 машин механизм, техниктэйгээр ажиллаж байна.

Тус төсөл нь олон онцлог давуу талтай. Тухайлбал, дулааныг нь 63 МВт-ын хүчин чадал бүхий “Дамбадаржаа” цахилгаан станцаас хангах бол орон сууцнуудын хэрэглээний усыг зэс шугам хоолойгоор шийдэх төлөвлөлтийг тусгасан. Ингэснээр иргэдийн аюулгүй, эрүүл амьдрах орчныг бүрдүүлж байна. Мөн орон сууцнуудын дээвэр дээр нарны панел байрлуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн хэрэглээний эрчим хүчийг хэмнэлттэйгээр шийдэх зэрэг нийслэлд анхдагч томоохон хэрэгцээг энэ төсөлд шингээжээ.

“Сэлбэ 20 минутын хот” төсөл нь явган алхах, дугуйгаар явах, нийтийн тээврээр зорчихыг дэмжсэнээр хувийн автомашины хамааралтай байдлыг бууруулна. Мөн байгаль орчны хувьд, 15000 нүхэн жорлонг устгаж, 12000 яндан бууснаар гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 7.7 хувиар, хөрсний бохирдол 6 хувиар буурна. Мөн тус төслийн хүрээнд гадаргын усны нөөцийн урсацыг орон зай, цаг хугацааны хүчин зүйлийг тооцон хиймэл нуур, усан сан, цөөрөм, хүнхээл байгуулан, байгаль экологийн таатай орчинг бүрдүүлнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18