Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхийн нөхцөл байдалтай танилцжээ

O.Аззаяа
2026/06/13

Өнөөдрийн байдлаар Алтай суманд 3, Дэлүүн суманд 2 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Хоёр голомтод 761 мал өвчилж, нийт 1245 малыг устгалд оруулсан. Харин Өлгий, Бугат сумдад хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ үр дүнгээ өгч, хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна. Шүлхийн тархалтыг зогсоох зорилгоор Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосон.

Хорио цээр, хариу арга хэмжээнд нийт 522 төрийн албан хаагч, үүнээс 49 хяналтын постод 139 албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

#Онцгой коммссын хурлаар ХХААХҮ-ийн сайдын багцаас нэн яаралтай арга хэмжээнд зориулж 50 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, Улсын онцгой комисс болон Мал эмнэлгийн ерөнхий газраас шаардлагатай тусгай хувцас, хэрэглэл, ариутгалын бодисыг шуурхай нийлүүлэхээр боллоо.

#Хорио цээрийн дэглэмд ажиллаж буй төрийн албан хаагчдын томилолтын зардал, устгалд орсон малын нөхөн төлбөрийг яаралтай шийдвэрлэх асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд тавьж ажиллана.

#Одоо хамгийн чухал нь хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх. Сүүлийн өдрүүдэд САТ1 хэвшлийн шүлхийг ахуйн нөхцөлд энгийн аргаар эмчилнэ гэх мэт худал, ташаа мэдээлэл цахим орчинд түгээж байгаа нь хариу арга хэмжээнд саад учруулж, иргэдийг төөрөгдүүлэх эрсдэл дагуулж байна. Өвчний тархалт удаашрах тусам малчдын орлого, улс орны эдийн засагт учрах хохирол нэмэгдэнэ.

#Баруун бүсээс Улаанбаатар хот руу мах нийлүүлэлтийн сүлжээ зогссон. Цаашид зах зээл дэх махны нийлүүлэлтэд хүндрэл үүсч, улмаар экспортын асуудал ч яригдахыг үгүйсгэхгүй.

Иймээс иргэд мэргэжлийн байгууллагын мэдээлэлд тулгуурлаж, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөн хамтран ажиллахыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18