Вашингтонд cop17 болон тал хээрийн төлөвлөгөөний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

O.Аззаяа
2026/06/12

АНУ-ын Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Монгол Улсын санаачлан хэрэгжүүлж буй Тал хээрийн төлөвлөгөө (STEPPE Action Agenda)-ний талаар өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдав. 

Арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Дэлхийн банкны бүлэг, Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил (IYRP)-ийн Нарийн бичгийн дарга нарын газар, The Nature Conservancy (TNC) болон бусад байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир COP17-ын бэлтгэл ажил, зохион байгуулалт, Монгол Улсын тэргүүлэх зорилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, оролцогч талуудын нэгдсэн ойлголтыг бүрдүүлэхэд чиглэсэн мэдээлэл өглөө.
COP17 Үндэсний хорооны Бодлого, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан COP17-ийн бодлогын өв болох Тал хээрийн төлөвлөгөөг танилцуулж, газрын доройтол, цөлжилт, ган, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга, Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга зэрэг тэргүүлэх хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх уриалга дэвшүүлэв. 
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид газрын доройтолтой тэмцэх, бэлчээрийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолж, Тал хээрийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх санаачилгуудыг дэмжих, хөрөнгө төвлөрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. 
Арга хэмжээний төгсгөлд оролцогчид 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах, түүний бодлогын өвийг бодит үр дүн, хөрөнгө оруулалт, урт хугацааны түншлэлээр баталгаажуулахын төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.  


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18