ЭДИЙН ЗАСАГЧ Н.ДАШЗЭВЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД ХАНДАВ


Эдийн засагч Н.Дашзэвэг сүүлийн үед шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан "зөвлөгөөнүүдийг" цахим хуудсаараа хүргэх болсон. Тэрбээр өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан зээлийг тэглэх биш, харин зээлийн хүүг бууруулах асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ.

Түүний "зөвлөгөөг" хүргэе.

"Ерөнхийлөгч өө ! АН-ын зээл тэглэх саналыг би ойлгож байна. Эрх баригч биш, сөрөг хүчин хэрэгжүүлэх боломжгүй популист арга хэмжээ амлаж гэнэн сонгогчдыг татах гэж оролддог. Эрдэнэс таван толгойд 1 их наяд орчим төгрөгийн ашиг энэ жил үүсэхээр байгаа. Дараа оны эхэнд Чингис бондын 500 сая долларыг төлөх эх үүсвэр алга. Зээлийн хүү нь гүйсээр байна. Иймд Монгол улс гадаад өрнөөс гарах нь дугаар нэг асуудал тул Эрдэнэс таван толгойн ашгийг өөрийнх нь хөрөнгө оруулалт болон гадаад зээлийн төлбөрт зориулъя.

Өртэй хүн өлмий доор гэж монголчууд ярьдаг нь гашуун сургамж авсных биз.Зээлийн хүүг бууруулах талаар ажиллаж өгөө ч гэж Таньд олон хүн л санал тавьж байна. АН энэ асуудлыг өнгөрсөн 4 жилд шийдэж чадаагүй Эдийн засагч С.Дэмбэрэлийг УИХ-д овоо юм хийнэ гэж би горьдсон шахсан боловч зах зээл шийднэ гээд догматсан Зи дарга бас л тийм байр суурьтай байгаа. МАН-д энэ асуудлыг шийдэх гарц хэлж буй эдийн засагч алга. Иймд Зээлийн хүүг бууруулах тодорхой саналтай хүмүүсийг ойрын үед Та , эдийн засгийнхаа зөвлөхийн хамт урьж сонсоо ч... Япон Солонгосын эдийн засагч эрдэмтэд ч зээлийн хүүг зохицуулж ирсэн туршлага бий. Оросын төв банк санаа авмаар янз бүрийн аргууд хэрэглэж зээлийн хүүгээ бууруулж байна. Хадгаламжаар биш Хувьцаагаар мөнгө өсгөдөг загварт шилжвэл Эдийн засаг зөв, хурдан хөгжинө, Үйлдвэрлэгчид үржин олшроно Ажилгүйдэл Ядуурлыг МОНГОЛ ЯЛНА" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр