Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажил эхэллээ

Ц.Цэрэнбадам
2026/06/11

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшиж буй газраа иргэдийн өмчлөлд шилжүүлэх аян өнөөдөр /2026.06.11/ эхэлж байна. Аян зургадугаар сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд иргэдэд газар өмчлөлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх цэгүүдийг дүүрэг бүрд ажиллуулахаар болсон. 

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Органик зах болон 52-ын захын байршилд 09:00-16:00 цагийн хооронд зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ үзүүлэх юм. Иргэд өөрийн дүүрэгт ажиллах цэгүүдэд очиж, газар өмчлөхтэй холбоотой шаардлагатай мэдээлэл авахын зэрэгцээ холбогдох асуудлаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой юм. 

Аяны хүрээнд ажиллах зөвлөгөө мэдээллийн цэгүүдийн хуваарь:

 Зургадугаар сарын 11 – Чингэлтэй дүүрэг, Ялалтын талбай болон Хүчит шонхор зах * Зургадугаар сарын 12 – Баянзүрх дүүрэг, Нарантуул худалдааны төв болон Дүнжингарав худалдааны төв * Зургадугаар сарын 15 – Баянгол дүүрэг, Байгаль эх цогцолбор болон Хархорин худалдааны төв * Зургадугаар сарын 16 – Сонгинохайрхан дүүрэг, Шинэ Улаанбаатар Драгон терминал болон Баянхошууны Номин агуулах * Зургадугаар сарын 17 – Сүхбаатар дүүрэг, Бүрд худалдааны төв болон Шарга морьтын тойрог * Зургадугаар сарын 18 – Багануур дүүрэг, Хэрлэн худалдааны төв * Зургадугаар сарын 18 – Багахангай дүүрэг, Засаг даргын Тамгын газрын гадна талбай * Зургадугаар сарын 19 – Налайх дүүрэг, Соёлын ордны гадна талбай

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын дагуу газар эзэмших, ашиглах эрх шинээр олгох, газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацаа сунгах, газрын зориулалт өөрчлөх, эзэмшлийн газрын хэмжээ, байршил өөрчлөх, нэгж талбар нэгтгэх, хуваах зэрэг нийт 27 төрлийн хүсэлтийг иргэн, хуулийн этгээдээс хүлээн авч шийдвэрлэдэг болсон байна.

Эдгээр хүсэлтийг газрын цахим систем болон “eGazar” гар утасны аппликейшнээр хүлээн авч, өргөдлийн төрлөөс хамааран хуульд заасан хугацаанд буюу 1-5 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалт үйлчилж байгаа юм.

Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэн, дарааллын дагуу газар олгож эхэлсэн. Иргэд хүсэлтээ цахимаар илгээх бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршлуудад ирүүлсэн хүсэлтийн дарааллыг үндэслэн газар олгох ажээ.


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр