ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-д ажиллалаа

O.Аззаяа
2026/06/10

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийг AI-д суурилсан технологийн шийдлүүд, нисгэгчгүй нисдэг төрөөхөмжийг эзэмших зэрэг хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэх үүрэг өглөө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Салбарын сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ ДХИС-ийн бие бүрэлдэхүүнийг “Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлын төлөө зүтгэх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэн төлөвшүүлдэг хамт олон” хэмээн тодорхойлсон. Түүнчлэн улс орны дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын бүх шатны мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ гэдгийг ч  онцлон тэмдэглэлээ. С.Амарсайхан сайд энэ үеэр сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хилийн албаны сургуулийн барилгыг шинээр барьж эхлүүлэхээр 2026 оны улсын төсөвт 5.4 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, барилгын ажлыг эхлүүлээд байгааг мэдээлсэн. Түүнчлэн IDP IELTS шалгалтын төвтэй хамтран Их сургуулийн “Гадаад хэлний институт”-ийг түшиглэн олон улсын жишигт нийцсэн IELTS шалгалт авах танхимыг ч байгуулжээ.
Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрх зүйн шинэтгэл, дотоод хэрэг, төрийн үйлчилгээний цахимжилт, кибер аюулгүй байдлын шинэ сорилтод хариу өгөх бодлогын томоохон өөрчлөлтүүд хэрэгжиж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцлоод салбарт хэрэгжүүлж буй онцлох зарим ажлаас дурдсан. Тухайлбал, хүний эрхэд нийцээгүй, хуулиас давсан зохицуулалтыг цэгцлэх, хууль сахиулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илүү үр нөлөөтэй, зөв тогтолцоонд шилжүүлэх шударга ёсны зорилтыг хэрэгжүүлж байна. Мөн дижитал шилжилтийн нийгэмд гэмт хэргийн хэлбэр өөрчөгдөж өргөжин ялангуяа цахим залилан, кибер гэмт хэргийн эрсдэл ноцтой түвшинд хүрэхийн хэрээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийн эрх, эд хөрөнгийг шуурхай хамгаалах чадавхаа бүх салбарт шат дараатай нэмэгдүүлж байна гээд “Эдгээр бодлогын шинэчлэл, технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж буй Дотоод хэргийн их сургуулийн хамт олны үүрэг оролцоо юунаас ч илүү чухал” хэмээн онцолсон. Ингээд салбарын сайдын зүгээс сургуулийн удирдлагуудад хандан сургалтын байгууллагын онол, практикийн уялдаа холбоог эрс сайжруулж, дадлага, сургалтын чанар, үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг тэмдэглэсэн. Ингэхдээ сонсогч, оюутнууд болон ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэж сургахдаа ажлын байрны эрэлт хэрэгцээ, захиалагч агентлаг, байгууллагуудын шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадлаас гадна ёс суртахууны төлөвшилд онцгой анхаарах  нь чухал. Тиймээс сургалтын орчин нөхцөл, бааз суурийг олон улсын жишигт хүргэж орчин үеийн хөгжил дэвшилд нийцсэн техник тоног төхөөрөмж, AI д суурилсан технологийн шийдлүүд, нисгэгчгүй нисдэг төрөөхөмжийг эзэмшиг зэрэг хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн  сургуулийн гадаад харилцааг 4,5 улсаар хязгаарлахгүйгээр илүү өргөжүүлж өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажиллах нь чухал. Эрдэмтэн багш нар, сонсогч, суралцагчдыг олон улсын томоохон сургуулиудад мэргэжил дээшүүлэх, суралцах, хөгжих боломжоор тасралтүй хангах, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлж дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа кибер гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чадамжтай болгоход анхараах цаг болсныг санууллаа. 
Салбарын сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд багш нар болон эрдэмтэн судлаачдад хандан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, агуулга, үр нөлөөг сайжруулах ажлаа эрчимжүүлцгээе” хэмээн уриаллаа. Харин багш, судлаачдын хувьд судалгааны ажлын чанар, хэрэглээ, бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд санал санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тодотгоод ХЗДХ-ийн яамны зүгээс дэмжлэг туслалцааг бүрэн үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18