Ахынхаа регистрийг ашиглаад 4 сая 350 мянган төгрөгөөр торгуулжээ

O.Аззаяа
2026/06/10

Иргэн Б.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ (амьсгал дахь спиртийн агууламж 1,87%) тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Цагдаа түүнийг зогсоож тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг тогтоохоор регистрийн дугаарыг асуух үед өөрийн төрсөн ах Л.Г-ийн регистрийн дугаарыг хэлжээ.

Болсон үйл явдлын тухай тэрбээр “Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан, энэ хугацаа дуусаагүй байсан. Иймд цагдаа зогсоох үед сандарсандаа автомашин дотор төрсөн ах болох Л.Г-ийн гадаад паспорт байхаар нь регистрийг нь хараад хэлчихсэн” гэж мэдүүлсэн байна.  

Бусдын регистрийн дугаар дахин давтагдашгүй бөгөөд тухайн хүний шууд болон шууд бусаар тодорхойлох мэдээлэлд хамаардаг. Иргэн Б.А-ийн дээрх үйлдлийг Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэж үзэх үндэслэл болжээ.   

Шүүхээс түүнийг “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцов. Улмаар:

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3,000 000 төгрөгөөр торгох ял,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 000 төгрөгөөр торгох ялаар,
  • Нийт торгох ялыг 4,350,000 төгрөгөөр тогтоожээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.11-т "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжгүй бусад мэдээллийг ойлгохоор хуульчилсан байна.


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18