"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 ирэх долоодугаар сард зохион байгуулагдана

O.Аззаяа
2026/06/10

Монголын хамгийн үзэсгэлэнт байгальтай бүсүүдийн нэг болох Хөвсгөл нуурын сав газарт энэ зуны онцлох хөгжмийн арга хэмжээ болох "ХӨХ БААВГАЙ" FESTIVAL 2026 долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мөрөн хотноо зохион байгуулагдана.

Байгаль, аялал жуулчлал, соёл урлаг, орчин үеийн хөгжмийн урсгалыг нэг дор цогцлоосон энэхүү фестиваль нь Монголын өнцөг булан бүрээс ирэх залуус, аялагчид, хөгжим сонирхогчдыг Хөвсгөлийн цэнхэр хязгаарт нэгтгэхээрээ онцлог юм.

Гурван өдрийн турш үргэлжлэх фестивалийн тайзнаа Монголын хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй уран бүтээлчид ээлж дараалан тоглоно.

Эхний өдөр Монгол Улсын Ардын жүжигчин Самандын Жавхлан үндэсний урлаг, эх оронч үзэл, монгол ахуйг илэрхийлсэн тоглолтоор фестивалийг нээнэ.

Хоёр дахь өдөр Монголын хип хоп урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн "ICE TOP" болон "DIGITAL" хамтлагууд нэг тайзан дээр анх удаа хамтарсан тоглолтоо толилуулах гэж байгаа нь хөгжмийн хорхойтнуудын хамгийн их хүлээж буй мөчүүдийн нэг болоод байна.

Харин гурав дахь өдөр DESANT, BIG GEE тэргүүтэй орчин үеийн реп, хип хоп урлагийн шилдэг төлөөлөгчид, залуу үеийн уран бүтээлчид, DJ нарын өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт үзэгчдийг хүлээж байна.

"ХӨХ БААВГАЙ" FESTIVAL нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ биш. Энэ бол Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэн, зуны аялал, найз нөхдийн дурсамж, амьд хөгжмийн эрч хүчийг нэгэн дор мэдрэх гурван өдрийн аялал юм.

Хөвсгөлийн сэрүүн салхи, уулс нуруудын дунд мянга мянган хүмүүс нэгэн хэмнэлээр амьсгалж, зуны хамгийн тод дурсамжаа бүтээх мөч ойртож байна.

Байршил: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Төв стадион 

Хугацаа: 2026 оны 7-р сарын 14-16


0
angry
1
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18