ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭХЭД ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ ТУСАЛНА


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банк группын гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нуген нар өнөөдөр /2017.07.19/ Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн улмаар хөрөнгө оруулалт татах зорилготой юм.

Засгийн газар Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого, хөрөнгө оруулалтыг хамгаалах, гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхэлснээс хойш үр дүн гарч байгааг Зөвлөлийн тэргүүн Ж.Мөнхбат тэмдэглэв.

Тухайлбал өнгөрсөн жил хасах хувьтай гарч байсан эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 4 орчим хувиар өсч, сүүлийн хэдэн жилд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн, бонд гаргахад нэг тэрбум ам.долларын санал ирсэн зэрэг нь хөрөнгө оруулагчид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж, итгэл нь сэргэсэнтэй холбоотой гэлээ.

Монгол Улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газрын 20 гаруй тэргүүнтэй уулзаж хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ойрын үед албан бус уулзалт хийх гэж байгаагаа Ж.Мөнхбат мөн дурдлаа.

Монгол Улсын Засгийн газар дэлхийн банк, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтарч эдийн засгаа сэргээх чиглэлээр зоригтой арга хэмжээ авч үр дүнд хүрч байна. Үүнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн гүйцэтгэж байгаа үүрэг чухал хувь нэмэр оруулж байгааг Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нуген тэмдэглэв. Мөн цаашид эдийн засгаа тогтворжуулж, хөрөнгө оруулалтыг илүү их татна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж, үр дүнд хүрч байгаа нь бусад улс оронд үлгэр дууриал болсон гэдэгт санал нэгдлээ. Дэлхийн банктай хамтран Олон улсын форум зохион байгуулж, хийж байгаа ажлаа танилцуулан туршлагаасаа хуваалцах, тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар мөн санал солилцов.

Олон улсын санхүүгийн корпораци нь хөгжиж байгаа зах зээл, улс орны хувийн хэвшилтэй хамтран ажилладаг бөгөөд өнгөрсөн онд 19 тэрбум ам.долларын урт хугацаатай хөрөнгө оруулалт хийжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18