МСНЭ-ээс С.Бямбацогт, Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ

O.Аззаяа
2026/06/09

ШААРДЛАГА

УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид Танаа Монгол Улсын Үндсэн хуульд иргэний мэдээлэл хайх, хүлээн авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг тунхаглан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон бусад хуулиар үүнийг баталгаажуулснаар хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл ардчиллын нэгэн тулгуур багана болж, нийгэмд олон нийтийн хяналтын үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. Улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнуудын зүгээс хэвлэн нийтлэх мэдээллийн агуулгыг хяналтад тавих оролдлогыг хийсээр ирснийг эрс эсэргүүцэхийн зэрэгцээ www.zuv.mn

сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гомдлоор тухайн редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдүүлсэнд харамсаж байна.
Төрийн өмчит компанийн тодорхой албан тушаалтан нь хөрөнгийг зүй бусаар зарцуулан үнэгүйдүүлж буй талаарх баримт бүхий нийтлэлд ашигласан түүний цээж зургийг ХЭҮК "хувь хүний биометрик мэдээлэл" хэмээн үзэж, үүнд хэвлэлийг буруутгасан албан бичгийг цагдаагийн газарт хүргүүлж хүний эрхийн индэр болох хэвлэлийн эрх чөлөөний эсрэг ажиллаж байгаадаа тайлбар хийхийг шаардаж байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар сэтгүүлч сэтгүүл зүйн, эсхүл нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор заасан байгааг хатуу сануулж, УИХ, Засгийн газраас томилогддог, төрөөс төсвийн мөнгөөр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг ХҮЭК, ЦЕГ зэрэг байгууллагууд улс төрийн захиалга гүйцэтгэгч, албан тушаалтны эрх ашгийг хаацайлагчид болтлоо чиг үүргээ алдсанд харамсаж байгаагаа мэдэгдэн хуулийн зөрчилтэй дээр үйлдлийг нэн даруй залруулахыг шаардаж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр