УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал

О.Шүрэнцэцэг
2026/06/06

Сүүлийн өдрүүдэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгуультай холбоотойгоор хэвлэл мэдээллийн сувгуудаар болон олон нийтийн сүлжээнд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон сонгуульд нэр дэвшсэн болон дэвшээгүй нэр бүхий шүүгчдийн талаар бодит байдалд нийцээгүй, худал мэдээ, мэдээллүүд гарч олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул дараах тодруулга, мэдэгдэл гаргах нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзлээ.

Улсын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллага бөгөөд Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо, өөрсдөө сонгох замаар хараат бус, бие даасан байдлаа хангаж, шүүгчдийн олонхын санал авсан шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилуулахаар санал болгож нэрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлдэг, үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ерөнхий шүүгчийг томилдог юм.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх, сонгох” асуудлыг хэлэлцэн, шүүгч Ц.Цогтыг олонхын саналаар сонгож, Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.
Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь хууль болон Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасан журмын дагуу хуралдаж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд хоёр шүүгч нэр дэвшиж, эхний санал хураалтаар нэр дэвшсэн шүүгч нарын хэн нь ч олонхын санал аваагүй, энэ тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигч дээр хоёр дахь санал хураалтыг явуулахаар Улсын дээд шүүхийн “Шүүгчдийн зөвлөгөөний дэг”-д заасны дагуу хамгийн олон санал авсан шүүгч Ц.Цогтыг дэмжих эсэх асуудлаар хоёр дахь санал хураалтыг явуулсан, уг санал хураалтад 22 шүүгч оролцож, шүүгчдийн олонхын саналаар шүүгч Ц.Цогт дэмжигдсэн болно.

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний энэхүү шийдвэр нь хуулийн дагуу баталгаажсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлагдсан, уг шийдвэрийг “хүчингүй болгох”, “сонгуулийг дахин зарлах” гэх мэт асуудлаар Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд хэн нэг шүүгч аливаа байдлаар санал гаргаагүй, ийм асуудлыг хэлэлцээгүй тул “Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана” гэх агуулгатай мэдээллүүд нь ор үндэсгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох, санал болгох энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу, тогтсон дэгээр явагддаг, шүүхийн дээд байгууллагын хараат бус, бие даасан байдлын нэг баталгаа болдог тул Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн нь уг асуудалд хариуцлагатай хандаж, Ерөнхий шүүгчийг хуулийн дагуу сонгосон, уг шийдвэр нь хүчин төгөлдөр бөгөөд эцсийн шийдвэр юм.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18