Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

O.Аззаяа
2026/06/05

Юнителийн “ӨРТӨӨ” нээгдлээ

 Дэлхийн томоохон хотуудын соёл, урлаг, технологийн чиг хандлагыг тодорхойлж буй "Immersive" соёлын давалгаа Улаанбаатар хотын төвд, Драмын театрын өмнөх талбайд албан ёсоор хаалгаа нээлээ.

Бид Парисын "Atelier des Lumières", Токиогийн "teamLab Planets"-ийн дижитал гайхамшгийг алсаас сонирхон, очиж үзэхийг мөрөөддөг байсан бол өдгөө Юнител групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээндээ Монголын анхны бөгөөд хамгийн том “ӨРТӨӨ” Immersive Experience-ийг эх орондоо бүтээн байгуулж байна.

Олон улсын жишиг: Парис, Токио, Улаанбаатар

Дэлхийн жишиг төслүүд өөрсдийн соёлын онцлогийг дижитал технологиор хэрхэн илэрхийлснийг харьцуулбал:

  • Парис: "Atelier des Lumières"-т Ван Гогийн зургуудыг дижитал болгоход 140 гаруй проектор ашигласан бөгөөд жилд 1.2 сая хүн үзэж сонирхдог.
  • Токио: “teamLab Planets” нээгдсэн эхний жилдээ дэлхийн хамгийн их үзэгчтэй (2.3 сая хүн) музейгээр тодорч, Гиннесийн амжилт тогтоож байв.
  • Улаанбаатар: Юнител групп хүн төрөлхтний дохио тэмдгээр харилцан холбогдож эхэлсэн  мэдээлэл дамжуулах соёл нь түүхэн он цагийн хэлхээнд хэрхэн хувьсан хөгжиж, өнөөдрийн дижитал ертөнцөд хүрснийг орчин үеийн технологгийн шийдлээр хүргэх Immersive Experience-ийг нээж, соёлын цоо шинэ мэдрэмжийг мэдрэх боломж олгож байна.

Дэлхийн 7 орны хамтын бүтээл

Энэхүү нүсэр төслийг бүтээхийн тулд Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 7 орны 300 гаруй уран бүтээлч, түүхчид, инженерүүд хамтран ажиллажээ. Нийт анимейшний 5925 фреймийг монгол уран бүтээлчид гараар зурж, өвөг дээдсийнхээ захиасыг орчин үеийн концепцоор баяжуулан хүргэж байна.

Юнител группийн Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг:

“Бид 20 жилийн ойн хүрээндээ Монголын түүхэн өв, харилцаа холбооны хөгжлийг орчин үеийн технологиор шинэ түвшинд гаргаж, олон нийтэд хүргэхийг зорьсон. Дэлхийн 7 орны 300 гаруй мэргэжилтэн, уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн энэхүү төсөл нь хүн түүх, өв соёлоо зүгээр нэг уншиж судлахаас илүүтэй, технологийн гайхамшгаар, бодит орон зайд мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлог.”

 МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор М.Жавхлан, Г.Баттогтох:

“Бид түүхийн өөр өөр эрин үеийн харилцааны онцлогийг дижитал тайлбар бичвэрүүдэд буулгахдаа    орчин   цагийн монгол хэлний бичгийн хэм хэмжээг чанд баримталж, шинжлэх ухааны ойлголтуудыг олон      нийтэд хүртээмжтэй, хялбаршуулсан найруулгаар боловсрууллаа.

Ялангуяа монгол бичиг, Хүннүгийн тамга зэрэг үндэсний бэлгэдэл, үсэг бичгээ харилцаа холбооны                        хэрэглүүр болох талаас нь урлагийн хэлээр таниулахыг зорьсон. Үсэг бичиг бүр нь түүхэн баримт                            төдийгүй монгол хүний оюун сэтгэлгээний гоо зүй, соёлын бүрдэл юм. Ном сурах бичигт байдаг                 мэдлэгийг ийнхүү технологиор амилуулан хүргэж байгаа нь залуу үеийнхний үндэсний ижилсэл,                    бахархлыг         бэхжүүлэх, эх хэлний дархлааг хамгаалах чухал ач холбогдолтой гарц, шийдэл болж               байна.”

360° орчинд өрнөх цаг хугацааны аялал

“Өртөө”-ний хаалгаар алхан орсноор үзэгчид 360° орчинд цаг хугацааны аялалд гарах юм.

  • Хүйн нэгдлийн үеийн хадны сүг зураг, нууцлаг дохио тэмдгүүд дуу дүрсний тусламжтайгаар "амилах".
  • Хүннү гүрний хаадын зурвас, нууцлаг тамганы дүрслэлүүдийг өөрийн биеэр туулах.
  • Өнгөрсөн ба одоо цаг цуглах энэхүү орон зайд та цаг хугацааны "аялагч" болох боломжтой.

Өртөөнд оролцох заавар

  • Тасалбарыг зөвхөн Toki апп-аар дамжуулан авах боломжтой.
  • Үнэн зөв мэдээллийг Юнителийн албан ёсны хуудсуудаас авахыг зөвлөж байна.
  • Үүдний шалгалтад QR кодоо бэлэн байлгаж, бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу

 


0
angry
0
care
2
haha
7
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18