Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно

Б.Хонгорзул
2026/06/05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилгыг 2026 оны зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд үйлдэх гэж байна. Монгол төрөөс тус хайрханыг анх 1818 оноос тахиж эхэлсэн ч социализмын он жилүүд дэх шашингүйн бодлогын улмаас хэсэгтээ тасалдаад 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дахин сэргээсэн бөгөөд Бурхан Халдун нь Дэлхийн соёлын өвд "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр бүртгэлтэй хайрхан юм. 

Тус хайрханы жаранд ганц тохиодог гал морин жилийн тахилгын шашны зан үйлийг уламжлалт шарын шашны төлөөлөл лам хуврагууд болон эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үед төрийн шашин байсан бөөгийн ёсыг хослуулан үйлдэж, Тэнгэр шүтлэгтэй тодорхой тооны заарин, удгадыг албан ёсоор оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ удаагийн тахилгын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тэнгэр үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо, МБШТ Гандантэгчинлэн хийд хамтран хийх юм.


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18