Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа

Б.Хонгорзул
2026/06/04

Шүдний эмч Б.Батбаяр баг бүрэлдэхүүний хамт Булган аймгийн Баяннуур, Бүрэгхангай суманд амны хөндийн үзлэг, эмчилгээ хийж нийт 857 хүүхдийн шүдийг эрүүлжүүллээ. Баяннуур сумын 3-17 насны нийт 409 хүүхдэд амны хөндийн үзлэг эмчилгээ хийгдсэн бөгөөд цэцэрлэгийг 126, сургуулийн 283 хүүхэд хамрагдсан байна. Мөн эмнэлгийн 10 ажилтныг үзлэг, эмчилгээнд хамруулжээ. Мөн Бүрэгхангай суманд 3-17 насны нийт 438 хүүхдэд амны хөндийн үзлэг эмчилгээ хийгдсэнээс цэцэрлэгийн 69, сургуулийн 369 хүүхэд хамрагдсан байна. Шүдний ломбо, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт, цоорлоос хамгаалах сийлант, эрдэсжүүлэх түрхлэг болон бусад шаардлагатай үйлчилгээг хийж үйлчилжээ.

Мөн үзлэг эмчилгээнд хамрагдсан хүүхэд, гэр бүлийн хүмүүс, асран хамгаалагч нарт урьдчилан сэргийлэх шүд угаах арга, цоорол болон амны хөндийн гажиг үүсхээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, шүдний сойз сонголт, тухайн хүнд тохирсон угаах арга техникийг зөвлөн чиглүүлжээ. 

Шүдний эмч Б.Батбаяр Засгийн газрын тогтоол “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Ц.Бадрал” сангаараа дамжуулан амны хөндийн үзлэг, эмчилгээг тасралтгүй 10 гаруй жил үнэ төлбөргүй хийж ажиллаж байна.



0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18