Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна

Б.Хонгорзул
2026/06/04

Монгол орны нийт нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 40 орчим хувьд дунд зэрэг байгаа бол 20 гаруй хувьд муу үнэлгээтэй гарчээ. Тодруулбал, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын нийт нутаг, мөн Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Булганы ихэнх, Төв, Өмнөговь, Увс, Сүхбаатарын зарим, Ховд, Говь-Алтай, Завханы цөөн сумдын нутгаар ургамлын ургалт сайн байгаа юм. Харин Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговийн зарим, түүнчлэн Архангай, Увс, Төв, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургалт муу байгаа бөгөөд бусад бүс нутгуудад дунд зэргийн түвшинд байгаа аж.

Дээрх аймгууд цаг агаар, бэлчээрийн нөхцөл байдалтай уялдан хөдөө аж ахуйн салбарын ажил орон нутагт идэвхтэй өрнөж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, отор нүүдэл хийх, ямааны ноолуур самнах ажлууд голчлон хийгдэж байгаа бол газар тариалангийн бүс нутаг болох Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хүнсний ногоо, төмс, тэжээлийн ургамал тариалах ажил үргэлжилж байгаа аж.



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 5 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 5 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 6 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 12 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25