Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна

O.Аззаяа
2026/06/03

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сум, Ховд аймгийн Булган, Үенч суманд Шүлхий өвчний SAT1 хэвшил бүртгэгдэж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.    Шүлхий өвчний SAT1 шинэ хэвшил нь Африкийн орнуудаас Ирак, Кувейт, Турк, Египет, Азербайжан улсуудад тархсан бөгөөд манай улстай хил залгаа БНХАУ-ын Шинжаан аймагт 2026 оны 04 дүгээр бүртгэгдсэн талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.    Өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан даруйд Мал эмнэлгийн ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газарт холбогдох чиглэлийг хүргүүлж, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн багийг томилон удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.    Тухайлбал шүлхий өвчний голомтод өвчний хүрээг тогтоох тандалт судалгаа хийх, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний шинж тэмдэг илэрсэн 615 толгой мал, амьтныг устгалд оруулах зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Ингэснээр шүлхийн тохиолдол бүртгэгдсэн сумдтай хил залгаа болон бусад сумдад одоогоор нэмж өвчний шинж тэмдэг илрээгүй тайван байна.    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад олон улсын арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэрбээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзалт хийж, Монгол Улсад бүртгэгдээд буй шүлхий өвчний SAT1 хэвшлийн эсрэг вакцины нийлүүлэлтийг яаралтай шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18