Вакцин нь нэвтрээгүй шүлхийн хэв шинжээр 779 мал өвчлөөд байна

Б. Пагамдулам
2026/06/03

Шүлхий нь салаа туурайтай мал амьтныг өвчлүүлдэг вирусийн гаралтай гоц халдварт өвчин бөгөөд халдварлах чадвар өндөр, гадаад орчинд удаан хугацаанд идэвхтэй хадгалагддаг онцлогтой юм.

Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхийн САТ-1 хэв шинжийн дэгдэлт гарч, баруун бүсийн аймгуудад нөхцөл байдал хүндрээд байна. Анхны тохиолдол өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Алтай суманд бүртгэгдэж, улмаар Ховд аймгийн зарим суманд халдвар тархжээ.

Одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд аймгийн гурван суманд нийт 779 толгой мал өвчилсөн бөгөөд өвчилсөн малыг устгах арга хэмжээ авч байна. Устгалын ажил 77 гаруй хувьтай үргэлжилж байгаа ч ган зудын хүндрэлээс дөнгөж гарч буй малчдад хүнд цохилт болж буй.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр САТ-1 нь Монголд өмнө нь илэрч байгаагүй, өндөр халдварлах чадвартай шүлхийн омог юм. Энэхүү хэв шинжийн эсрэг вакцин одоогоор манайд нэвтрээгүй бөгөөд олон улсын лабораторийн баталгаажуулалт, вакцин татан авах асуудал шийдлээ хүлээсээр байна.

Тус өвчний томоохон дэгдэлт энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон болон Ганьсу мужид бүртгэгдсэн бөгөөд сарын дараа Монголд илэрлээ. Халдвар гарсан бүсүүд бүгд хил орчмын сумд байгаа нь өвчний эх үүсвэрийн талаар хардлага төрүүлж буй юм.

Нөхцөл байдалтай холбогдуулан Увс, Говь-Алтай аймаг хөдөлгөөний хязгаарлалт тогтоож, хяналтын пост ажиллуулж эхэлжээ. Харин вакцины нийлүүлэлтийг яаралтай шийдвэрлэх чиглэлээр ОХУ-тай хэлэлцээ хийсэн талаар ХХААХҮ-ийн сайд мэдээлсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр