“Фүлхэм”-д мөнгө шилжүүлэгч нь Ч.Номин биш Засгийн газар, Сангийн яам байжээ


Цахим хөгжлийн яамны гадна хөлсний жагсагчид өдөр бүр цуглаж Цахим хөгжлийн сайдыг огцруулах улстөрийн захиалгат акц хийж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сарын хөлсөө бүтнээр нь авсан гэх макс, нүдний шилээр нүүрээ нуусан жагсагчид “Ч.Номион, Английн хөл бөмбөгийн Фүлхэм багт шилжүүлсэн мөнгөө буцааж өг, огцор” гэсэн үгийг тоть шиг давтацгааж байна.  Тэд Ч.Номин сайдыг Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” багт их хэмжээний мөнгө шилжүүлж Монгол улсыг сурталчлуулсан гэж буруутгаж байгаа юм. Хөлсний жагсагчдын энэ үг үнэн эсэхийг нягталж үзлээ.

 Яг үнэн хэрэгтээ Ч.Номин хөлбөмбөгийн “Фүлхэм” багаар Монголоо сурталчлуулъя гэсэн шийдвэрийг гаргасан хүн нь биш юм байна.  “Фүлхэм”-ээр  Монголыг сурталчлуулах санааг  Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороо гаргажээ. Үндэсний хорооны гаргасан санаачлага,  шийдлүүдийг  хэлэлцэж баталдаг газар нь Засгийн газар. Тэгэхээр “Фүлхэм”-тэй гэрээ байгуулж Монголоо сурталчлуулах шийдвэрийг Ч.Номин биш Засгийн газар гаргажээ. Засгийн газрын  гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж Фүлхэм рүү мөнгө шилжүүлсэн газар нь Сангийн яам юм байна. Тэгэхээр “Фүлхэм”-тэй байгуулсан гэрээний төлбөрийг Ч.Номин биш Сангийн яам сайтар хянаж шалгасны эцэст “бүх зүйл хуулийн дагуу байна” гэж үзээд шилжүүлсэн болж таарлаа.

 Сонирхуулж хэлэхэд “Фүлхэм”, CNN, BBC гэх мэт олон дагагчтай сувгуудтай гэрээ байгуулж улсаа сурталчлуулах санааг анх гаргасан газар болох Засгийн газрын Үндэсний хорооны Монгол улсын олон улс дах сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо дэд дарга нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аж. Үндэсний хорооны гишүүдэд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Байгал орчин, аялал жуулчлалын сайд, Цахим хөгжлийн харилцаа холбооны сайдуудаас гадна Уул уурхай, Эдийн засаг хөгжлийн, Зам тээврийн дэд сайдууд багтдаг. Тэгэхээр Ч.Номин ганцаараа биш ийм олон сайд нар Монгол улсаа гадаадад сурталчлуулахын тулд Фүлхэм, CNN, BBC гэх мэт хүчирхэг нөлөөллийн сувгуудтай хамтарч ажиллая гэсэн санаачлагыг  Засгийн газарт уламжилж, Засгийн газар тэр санаачлагыг нь дэмжиж эцсийн шийдвэр  гаргасан болж таарч байна.



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18