Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихдаа олон улсын дэвшилтэт технологиудыг ашиглана

O.Аззаяа
2026/05/06

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт, одоогийн байгаа станцаас баруун урд зүгт ойролцоогоор 400 метрийн зайд буюу ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд шинэ Дулааны тавдугаар цахилгаан станц баригдах бөгөөд цахилгаан станцын эзлэх нийт талбай нь 26.4 га байх юм. 

Дулааны тавдугаар цахилгаан станцад нүүрс шатаах нь технологийн хувьд орчин үеийн циклон халаалтын аргыг ашиглах бөгөөд энэ нь нүүрсийг илүү бүрэн шатааж, хаягдал хий буурахад нөлөөлдөг. Уур усны эргэлт, дулаан дамжуулалтын системийн автоматжуулалт нь орчин үеийн мэдрэгч, удирдлагын программ хангамжийн системд тулгуурлах бөгөөд операторууд нэгдсэн удирдлагын төвөөс бүхий л процессын үзүүлэлтийг цах тухайд нь хянах, тохируулах боломжтой байна.

Усны хэрэглээний хувьд, Дулааны тавдугаар цахилгаан станц нь уламжлалт усны хөргөлтийн системийг орхиж агаар хөргөлтийн технологи ашиглана. Энэ нь жилийн турш хэдэн сая куб метр ус хэмнэх бөгөөд Монголын хуурайшилт ихтэй цаг уурын нөхцөлд онцгой чухал ач холбогдолтой юм. Агаарын хөргөлтийн суурилуулалт нь өвлийн хүйтний улиралд нэмэлт тохируулга шаардахгүйгээр автоматаар ажиллана. Энэхүү дэвшилтэт технологи нь Монгол Улсын дулааны станцуудын хувьд шинэ стандарт тогтоохоор байгаа юм.

Үндсэн машины цех нь станцын гол байгууламж бөгөөд тэнд өндөр даралтад уур үүсгэгчид, турбингенараторуудад байрлана. Энэхүү цехийг температур , дуу чимээний тусгаарлалтын дэвшилтэт технологийн дагуу барьснаар ажилчдын ажлын нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ дулааны алдагдлыг мөн багасгана. Гол цехийн хажууд боловсруулалтын цех, засварын цех, оношилгооны лаборатори зэрэг дэд байгууламжууд байршихаар тооцсон байна.

ДЦС-5-д суурилуулах тоног төхөөрөмжийг олон улсын стандарт болон Монгол Улсын байгаль орчны нөхцөлд тохирсон байдлаар сонгосон нь төслийн техникийн хэсгийн гол онцлог юм. Монголын хахир хүйтэн өвлийн улирал, нүүрсний тоос болон хотын хэрэглээний онцлогт зохицуулан тохируулсан тоног төхөөрөмж нь тус станцын тасралтгүй, найдвартай ажиллагааны гол нөхцөл болно. 

Хаягдал усны дахин ашиглалтын систем нь станцын ус хэрэглээний нийт 30-40 хувийг хэмнэх боломжийг олгодог шинэ технологи байх юм. Станцад явагдах бүх процессын хаягдал усны биологийн болон химийн цэвэршүүлэлтийн шатуудыг дамжиж, дахин хэрэглээнд тохирсон чанартай болсноор процессын усны тодорхой хэсгийг орлох юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18