Цэргийн байгууллага дахь хүний эрхийн хамгааллыг бэхжүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

O.Аззаяа
2026/05/29

Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачиллаа. Тус хуулийн төсөл нь эрүү шүүлт болон бусад хүнлэг бус, хэрцгий хандлагаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй, зорилтот бүлэгт хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “цэргийн алба хаагчдад сургалт зохион байгуулах” гэсэн нэмэлт оруулж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны сургалт, соён гэгээрүүлэх чиг үүргийг өргөжүүлэхээр тусгалаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц болон түүний Нэмэлт протокол, НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодоос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд, мөн цэргийн байгууллагад гарч буй хүний эрхийн зөрчлийн талаарх судалгаа, статистик мэдээлэлд үндэслэсэн юм.

Олон улсын туршлагаас үзэхэд хүний эрхийн сургалт нь орчин үеийн цэргийн байгууллагын мэргэжлийн чадавх, сахилга хариуцлагын чухал хэсэгт тооцогддог. Тухайлбал, НҮБ, НАТО болон Япон, БНСУ зэрэг ази, номхон далайн орнууд цэргийн алба хаагчдад хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, энгийн иргэдийн хамгаалалтын чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулдаг бөгөөд сургалтыг практик дадлага, нөхцөлт кейс, симуляци зэрэг арга хэлбэрээр явуулдаг байна.

Хууль хэрэгжсэнээр:
Цэргийн алба хаагчдад зориулсан хүний эрхийн сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах эрх зүйн үндэс бүрдэнэ

Сургалтыг үр дүнтэй, тогтмол зохион байгуулснаар алба хаагчид хүний эрхийн зөрчлийг таньж мэдэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд мэдээлэх, хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх мэдлэг, чадвартай болох ач холбогдолтой.

Дотоод хяналт сайжирч, зөрчлийг нуун дарагдуулах бус эрт илрүүлэн урьдчилан сэргийлэх тогтолцоо бэхжих нөхцөл бүрдэнэ.

Цэргийн байгууллагад хүний эрхийг дээдэлсэн, сахилга хариуцлагатай, харилцан хүндэтгэлтэй орчин төлөвшиж, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрийн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоо илүү үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэх юм.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18