“ТЭНГЭРИЙН ХҮҮ” Дэлхийн театрын зүрхэнд тоглогдоно

Б. Пагамдулам
2026/05/27

ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд, алдарт Невскийн өргөн чөлөөнөөс холгүйхэн орших орой дээрээ Аполлон тэнгэрийн дөрвөлсөн морьт тэргийг залсан сүрлэг барилгад дэлхийн театрын урлагийн зүрх лугшдаг билээ. Энэ бол Оросын сонгодог утга зохиолын олон суутнуудын инээд, нулимс, гурван зууны үзэгчдийн алга ташилт, халуун талархал шингэсэн Александринскийн театр юм. Өрнө дахины театрын ертөнц, урлаг судлаачид Александринскийн театрыг сэтгэлзүйн театр мэндэлсэн газар, орчин үеийн жүжиглэх урлагийн чиг хандлагыг тодорхойлсон түүхэн цэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энэхүү агуу түүхт театрын тайзнаа УДЭТ-ын бүтээл “Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд толилуулах урилгыг Александринскийн театрын Ерөнхий захирал Александр Малич албан ёсоор ирүүлжээ. Александринскийн театрын урилгад, “Тэнгэрийн хүү жүжгийг толилуулах нь Санкт- Петербург хотын оршин суугчид болон зочдод онцгой үйл явдал болохоос гадна бидний цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

1832 онд суут архитектор Карло Россигийн загвараар бүтээн босгосон, неоклассик хэв маягийн төгс илэрхийлэл Александринскийн театрын барилга ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэснээс гадна урын сангийн түүх нь гурван зууны дэлхийн театрын чиг хандлагыг тодорхойлсоор иржээ. Николай Гоголийн “Байцаагч түмшэл”, Антон Чеховын “Цахлай” тэргүүтэй сонгодог жүжгүүдийг зохиолчийнх нь амьдад, анх тайзнаа амилуулж байсан энэхүү театр нь 2006 оноос буюу түүхт 250 жилийн ойгоосоо эхлэн “Александринскийн олон улсын театрын фестиваль”-ийг уламжлал болгон зохион байгуулж буй юм. Энэхүү фестиваль нь дэлхийн улс орнуудын “Үндэсний” статустай болон сонгодог театрын дэг сургуулийг хадгалж үлдсэн шилдэг театруудыг нэгэн дээвэр дор уулзуулдагаараа онцлог юм. 2026 оны намар Европын авангард найруулагчид, Азийн уламжлалт театрын мастерууд Санкт-Петербургт хөл тавьж, өөрсдийн нэрийн хуудас болсон бүтээлүүдээ толилуулахын дотор Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга, Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг багтсан нь Монголын театрын урлагийн түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал юм. “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д оролцох “Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх зургаадугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд 20:00 цагт Улсын драмын эрдмийн
театрын тайзнаа тоглох болно.

Тасалбар худалдан авах: https://ticket.mn/event/2264


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18