МИАТ компанийн хамт олонд төрийн дээд шагнал гардууллаа

Б. Пагамдулам
2026/05/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт өдөр, мөн МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн ажилтан, алба хаагчдын хөдөлмөр зүтгэл, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн төрийн дээд одон, медалиар шагнасан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 77 дугаар зарлигаар МИАТ ТӨХК-ийг Сүхбаатарын одонгоор шагнажээ. Харин 78 дугаар зарлигаар тус компанийн “Б737 ЭНЖИ/МАКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ч.Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ц.Ганбаатар нарт Монгол Улсын Гавьяат нисгэгч цол хүртээлээ.


Мөн Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Д.Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол олгов.

Түүнчлэн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан нэр бүхий ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Үүнд:

  • Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн агаарын хөлгийн диспетчер В.Мэндбаяр
  • Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналт хариуцсан тасгийн дарга Ц.Хамт-Олон нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав.

Мөн Хууль эрхзүйн тасгийн хуульч Ж.Чулуунаа, Зорчигч үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч Б.Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах инженер М.Даваа нарыг “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Харин Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Б.Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер А.Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа.





0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18