Бүгд найрамдах хятад ард улсаас Замын-үүдэд суугаа ерөнхий консул Ке юушен Дундговь аймагт ажиллалаа

O.Аззаяа
2026/05/26

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид консулын тойргийн аймгуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх, орон нутгийн Хятад улстай хийх хамтын ажиллагааг дэмжих, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх зорилгоор Дундговь аймагт ажиллалаа.

Уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, БОНХОБТХ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Уянга, Байгаль орчны газрын мэргэжилтэн Б.Цэрэнсугир нар оролцсон бол БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн, Ерөнхий консулын газрын Дэд консул Хасмөчир, атташе Ли Жишэнь нар оролцсон юм.

Уулзалтаар Дундговь аймаг нь БНХАУ-ын муж, хотуудтай харилцаа хамтын ажиллагаагаа сэргээж, өргөжүүлэх чиглэлээр ажиллаж буй талаар танилцуулж, Баяннуур хоттой үр дүнтэй хамтран ажиллах, мөн Дундговь аймаг болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны хооронд худалдааны чөлөөт бүс байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн энэхүү айлчлалын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 100 мянган юань, “Төлчин эмэгтэйчүүдийн чуулган”-ыг зохион байгуулахад 15 мянган юань, Хулд сумын ерөнхий боловсролын сургуульд 20 мянган юанийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.

Талууд цаашид Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд боловсрол, ногоон хөгжил, эдийн засаг, хөрөнгө оруулалт, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Ногоон Дундговь” дэд хөтөлбөрийг дэмжин, Ерөнхий консул Кэ Юушэн тэргүүтэй төлөөлөгчид, 1–2 дугаар ээлжийн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагчид болон “Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн-2026”-д оролцогч төлөөлөгчид хамтран мод тарьсан юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18