Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ

Б.Хонгорзул
2026/05/25

ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр байгуулагдсан дэд ажлын хэсгийн хурал өнөөдөр /2026-05-25/ болж, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудын төлөөлүүд оролцлоо.

Хурлын үеэр сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийн нөхцөл байдал, шалтгаан, хүүхдийн сэтгэл зүй, хөгжилд үзүүлэх нөлөө болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг хамгаалах механизм, эрт илрүүлэлт, сэтгэлзүйн зөвлөгөө, нууцлал, хариу үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцоллоо.

Мөн хүүхэд, эцэг эх, багш нарт чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, харилцааны зөв дадал, цахим орчны ёс зүй, хүний эрх, ялгаатай байдлыг хүндэтгэх ойлголтыг хичээлийн хөтөлбөр, сургалтын агуулгад үе шаттай тусгах, сургуулийн орчинд урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх талаар санал солилцов.

Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлага, хүүхдийн аюулгүй, эерэг орчныг бүрдүүлэх арга механизмыг нутагшуулах боломжийг хэлэлцлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 5 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 5 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 6 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 12 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25