МИАТ компанид шагналын хур буулаа

Б.Хонгорзул
2026/05/25

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан түүхт өдрийг тохиолдуулж, МИАТ ТӨХК-ийн 70 ойг угтан иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж, ажилтай нь танилцсан юм. Энэ үеэр  Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн  ажилтан, алба хаагчдын ажлын амжилт,  улс эх орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн  төрийн дээд  одон медалиар шагналаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 77 дугаар зарлигаар МИАТ ТӨХК-ийг Сүхбаатарын одонгоор шагнасан бол 78 дугаар зарлигаар эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн тус   компанийн “Б737 ЭНЖИ/МAКС” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Чимэддоржийн Нямсайхан, Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн байцаагч, “Б737-800” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Цэнд-Аюушийн Ганбаатар нарт  Монгол Улсын  Гавьяат нисгэгч цол,  Аюулгүй байдал, чанар, аюулгүй хамгаалалтын албаны ахлах байцаагч Долгорсүрэнгийн Энхцэцэгт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлсан МИАТ компанийн Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн Агаарын хөлгийн диспетчер Вандансэнгийн Мэндбаяр, Газрын үйл ажиллагааны хэлтсийн талбайн үйл ажиллагаа, хяналт хариуцсан тасгийн дарга Цэрэнбатын Хамт-Олон нарыг  “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор,  Хууль эрхзүйн тасгийн хуульч Жадамбаагийн  Чулуунаа,  Зорчигч, үйлчилгээний хэлтсийн ээлжийн ахлагч Балгансүрэнгийн Энхбаяр, Мэдээллийн технологи хөгжүүлэлтийн хэлтсийн ахлах инженер Миймаагийн Даваа нарыг  “Алтан гадас” одонгоор,  Бүхээгийн үйл ажиллагааны хэлтсийн бүхээгийн ахлах ажилтан Баттүвшингийн Мөнхжаргал, Агаарын хөлгийн техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Амарсанаагийн Ганбаатар нарыг  “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар тус тус шагналаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 21 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18