​"Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээ боллоо

Б.Хонгорзул
2026/05/25

"Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээ боллоо

"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг 2017 оноос хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулж байна.

Хууль бус ан, мод бэлтгэл, ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн энэхүү арга хэмжээ нь “Иргэн бүр экологич” уриан дор ням гарагт /2026.05.24/ эхэллээ.


НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр нээж үг хэлсэн юм.

Тэрбээр, хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлахад хэрхэн суралцах, бусдад үлгэрлэх талаар уриалга хэлж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд идэвхи санаачилгатай оролцсон байгаль хамгаалах эко клубын гишүүн хүүхдүүдэд талархлын бичиг дурсгаж, цэцэгний үрсэлгээ бэлэглэсэн юм.

Энэ үеэр Эко клубын гишүүн хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом зохион байгуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан, ховор болон нэн ховор амьтны чихмэл, “Байгалийг сонсъё” хөгжмийн орчин буюу Ди Жей, “Байгальтайгаа хамт дурсамж бүтээе” зураг авалтын булан зэргийг байрлуулсан байв.

Хүүхдүүд амралтын нэг өдрийг ийнхүү эцэг эх, найз нөхдийн хамт тоглож, танин мэдэж, цагдаагийн эрэлч ноходтой хамт зураг авахуулах зэргээр хөгжилтэй өнгөрөөж байгаадаа сэтгэл хангалуун байлаа.

Байгаль орчныг хамгаалах  тухай хуульд “Монгол Улсын иргэн бүр байгаль орчныг хамгаалах үндэсний уламжлал зан заншил эзэмшиж, хэрэглэх, үр хүүхдэдээ экологийн хүмүүжил олгох үүрэгтэй” гэж заасан байдаг.


Хууль бусаар ан, байгалийн ургамал, ой мод, газрын хэвлийн баялаг, ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм. "Байгалиа хамгаалья" нэгдсэн арга хэмжээ нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдал, байгаль дэлхийд хэрхэн аюул учруулдгийг хүүхэд багачуудад ойлгуулах, хүүхэд өөрийн оролцоог нэмэгдүүлэхэд жижигхэн үйлдэл хандлага хүртэл чухал ач холбогдолтойг харуулсан үйл явдал боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18