Манай Улсын газар тариалан эрхлэгч ААН-үүдийн 48 хувь нь төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна

Б.Хонгорзул
2026/05/25

МАНАЙ УЛСЫН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧ ААН-ҮҮДИЙН 48 ХУВЬ НЬ ТӨВИЙН БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

ХХААХҮЯ-наас зохион байгуулж буй төвийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн үргэлжилж байна.

Монгол Улсын хэмжээнд 2025 онд 86,9 их наяд төгрөгийн ДНБ үйлдвэрлэснээс төвийн бүсэд 9,6 хувь нь ногдож байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдийн тоог бүс, аймгаар нэгтгэсэн мэдээллээс харахад улсын хэмжээнд 82471 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас төвийн бүсэд ААН-үүдийн 8,4 хувь буюу 7925 ААН, үүнээс  Дархан-Уул аймагт 1821 буюу 1,9 хувь, Сэлэнгэ аймагт 1567 буюу 1,6 хувь, Төв аймагт 1054 буюу 1,1 хувь нь байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд газар тариалангийн салбарт 2025 онд нийт 15.0 мянган өрх, 1.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Тариалан эрхэлдэг өрхийн 33.3 хувь, тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын 48.0 хувь нь төвийн бүсэд ногдож байна. 

Монгол Улсад нийт 1558 тариалан эрхлэгч аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас Сэлэнгэ аймагт 339, Төв аймагт 288, Дархан-Уул аймагт 50 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Мөн улсын хэмжээнд 15,023 тариалан эрхлэгч өрхтэй бөгөөд үүнээс Сэлэнгэ аймагт 2044, Төв аймагт 1742, Дархан-Уул аймагт 503 өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.  Төвийн бүсийн тариалангийн салбарын нийт үйлдвэрлэлд эзлэх байр суурийг харьцуулж үзвэл улсын хэмжээний нийт тариалсан талбайн 59,6 хувь нь төвийн бүсэд ногдож байна. Хураан авч байгаа ургацаар тооцвол үр тарианы 50 хувь буюу 167.3 мянган тонн, төмсний 50,3 хувь буюу 82.2 мянган тонн, хүнсний ногооны 50,2 хувь буюу 182.7 мянган тонн, тэжээлийн ургамлын 50,2 хувь буюу 102.2 мянган тонн, техникийн ургамлын 50 хувь буюу 19.0 мянган тонныг тус тус хураан авч байна.

Энэ нь бүс нутгийн хүнсний хангамж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд газар тариалангийн салбар онцгой чухал хувь нэмэр оруулж буйг харуулж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18