“МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа

Б.Хонгорзул
2026/05/25

 “МИАТ” компанийг Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа    

Монголын иргэний агаарын тээврийн салбарт 70 жилийн түүхтэй  МИАТ ТӨХК-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн  зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнаж алдаршууллаа.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, МИАТ  компанийн  Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй тус  салбарын  төлөөлөл,  ажилтан алба хаагчид   Ерөнхийлөгчийн зарлиг тосож, төрийн шагналыг  гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм.

 МИАТ ТӨХК нь Монгол Улсын  хөгжил дэвшлийн онцгой цаг үеүд,  эдийн засгаа бэхжүүлэхийн төлөөх  сорилтын жилүүдэд улс орондоо  нэн чухал хувь нэмрийг оруулж ирснийг Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсан 101 жилийн ойн баярын өдөр, МИАТ компанийн түүхт 70 жилийн  ойн босгон дээр төр, засгийн зүгээс ийнхүү үнэлж, хүндэтгэл үзүүлж байгааг Монгол Улсын  Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлов. Мөн цар тахлын үед гадаадын улс орнуудаас, хамгийн сүүлд Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдээ татан авчирсан нисэхийн салбар, МИАТ компанийн хамт олонд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

МИАТ ТӨХК нь өнөөдрийг хүртэо  агаарын  10 хөлгөөр олон улсын 14, орон нутгийн 10 чиглэлд тогтмол нислэг үйлдэж, өнгөрсөн хугацаанд 25.7 сая зорчигч тээвэрлэн, дэлхийг 14 мянга гаруй (14.7) удаа тойрох хэмжээний замыг туулжээ.  

Зам тээвийн сайд Б.Дэлгэрсайхан тус компанийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, салбарын хөгжил, ололт амжилт, цаашдын зорилтын талаар байр сууриа илэрхийлэхдээ  “МИАТ ТӨХК нь  70 жилийн түүхэндээ 516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэсэн. Өнгөрсөн онд гэхэд л 2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд  хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэжээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлт юм” хэмээн тэмдэглээд, мөнгөн цагаан хөлгийнх нь жигүүр нь ямагт өөдөө дэлгэрч, аялах тэнгэр нь цэлмэг, буулт бүхэн нь амжилт, бахархал дагуулж байх болтугай гэсэн ерөөл дэвшүүллээ.  

        МИАТ ТӨХК нь зорчигч тээвэрлэлтээс гадна ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжин, аялал жуулчлал, эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээ хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Нисэхийн аюулгүй байдлаараа дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үнэлгээ авсан. Мөн төрийн өмчит компаниудын хэмжээнд алдагдалгүй ажилладаг таван  компанийн нэг бөгөөд сүүлийн 16 жилийн турш “ТОП 100” аж ахуйн нэгжээр шалгарсан амжилтаар  70 жилийн ойгоо угтаж  байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 5 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 5 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 6 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 12 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25