“Судалгаа бөглөөд урамшуулал аваарай” гэх агуулгаар хуурамч пост түгээх замаар иргэдийн хувийн мэдээллийг авч байна

Б.Хонгорзул
2026/05/25

Сэрэмжлүүлэг Цахим орчинд сүүлийн үед “судалгаа бөглөөд урамшуулал аваарай, сугалаанд оролцоод мөнгө хожоорой” гэх агуулгаар хуурамч пост түгээх замаар иргэдийн хувийн мэдээллийг авч, санхүүгийн эрсдэлд оруулах тохиолдол ихэсч байна. Тодруулбал, хуурамч пост, сурталчилгаагаар халхавчилсан  сэжигтэй холбоос дээр дарахад банкны  нэр, логог хуурамчаар үйлдсэн цахим хуудас ажиллаж,  иргэдээс интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP буюу нэг удаагийн код шаарддаг. Гэвч иргэд энэ төрлийн луйврыг танилгүйгээр дээрх мэдээллийг бөглөснөөр интернэт банкны мэдээллээ алдаж,  эцэст нь урамшуулал авах бус харин ч цахим залилангийн хохирогч болсоор байна. Иймд бэлэн мөнгө амласан хуурамч зар, сурталчилгаа, сэжигтэй холбоосыг нягталж, баталгаатай эх сурвалжаас мэдээллийг тодруулахыг зөвлөж байна.

Хувийн мэдээллээ хамгаалах зөвлөмж:  

  • Олон нийтийн сүлжээ буюу Фэйсбүүк орчинд гарч ирж буй банкны нэрийг барьсан хуудас \page\, холбоос \link\ дээр дарж орохгүй байх, хувийн мэдээллээ оруулахгүй байх;
  • Банкны нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, Фэйсбүүк дээр гарсан хуудас дээр огт бичихгүй байх;
  • 2FA буюу давхар танин баталгаажуулалтыг заавал идэвхжүүлэх;
  • Албан ёсны эх сурвалж, банкны лавлах утаснаас мэдээллийг тодруулах;
  • Интернэт банкны төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол шалгаж, ашигладаггүй төхөөрөмж байвал устгах;
  • Зөвшөөрөгдөөгүй төхөөрөмжөөс интернэт банк руу нэвтрэх бүрд банк таныг хамгаалахаар илгээж буй нэг удаагийн \OTP\ кодыг бусдад дамжуулахгүй байх нь таныг луйварт өртөхөөс сэргийлнэ.

Банк нь ямар ч тохиолдолд и-мэйл, чат мессэж, албан бус вэбсайт, пост, холбоосоор дамжуулан таны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP буюу нэг удаагийн нууц кодоо оруулахыг шаарддаггүй болохыг анхаарна уу.

 Хэрэв та хуурамч цахим хуудсанд хувийн мэдээллээ алдсан тохиолдолд банкны 1800-1646 лавлах утас болон [email protected] цахим шуудан руу холбогдож, интернэт банкны эрхээ яаралтай хаалгаарай. Мөн ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, 102 болон 5126-5666 дугаарын утсанд холбогдоорой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18