​“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно

Б.Хонгорзул
2026/05/25

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкнаас “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жил тус үзэсгэлэнг Эрчим хүчний яам, Хот байгуулалт барилга, орон сууцжуулалтын яам,  Монголын Амины Орон Сууцны Инновац Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Бид байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн онуудад  амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 8.0 сая иргэдэд ногоон зээлийн мэдээллийг хүргэсэн байна.

 2026 онд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” хамтын ажиллагааг өргөжүүлж, үзэсгэлэн худалдааг 2 үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд энэ жилийн үзэсгэлэнд байгальд ээлтэй халаалт, агааржуулалт, дэд бүтцийн ухаалаг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хаус хотхон болон бусад ногоон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд оролцох юм. Үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэд, харилцагчид Төрийн банкны ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон ногоон зээлийг газар дээр нь судлуулан шийдвэрлүүлэх боломжтой. 

Мөн уламжлал болгон зохион байгуулдаг салбар хэлэлцүүлгээр мэргэжлийн экспертүүд, бодлого тодорхойлогчид хүрэлцэн ирж “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-НОГООН БАРИЛГА” сэдвээр хэлэлцэнэ. Хэлэлцүүлгээр хүлэмжийн хийг бууруулах, байгалийн нөөц баялгийг оновчтой ашиглах, эрчим хүч болон усны хэмнэлттэй ухаалаг хэрэглээг эрхэмлэсэн, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд  ОДОО - ИРЭЭДҮЙД хэрэгжих ногоон төсөл, хөтөлбөрүүд,  ирээдүйн чиг хандлага болоод салбарын хөгжлийн БОЛОМЖ, ШИЙДЭЛ-ийн талаар ярилцана. 

 Хаана: МҮЭСТО

Хэзээ: 2026 оны 05-р сарын 23-наас 27-ныг дуустал өдөр бүр 10:00-19:00 цагт

Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг урьж байна.

Итгэл төгс Ногоон ирээдүй Төрийн банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18