Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлшний үр дүнг дүгнэлээ

Б.Хонгорзул
9 цагийн өмнө

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлсэн. Уг ажлын үр дүнг өнөөдөр /2026.05.21/ Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцлээ.

Хурлыг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал удирдаж, Цаг уур, орчны шинжилгээний газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм.  

Халаалтын улиралд гэр хорооллын айл өрхөд борлуулалтын 425 цэгээр 436.7 мянган тонн хатуу түлшийг нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байв. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат Улаанбаатар хотын 2025-2026 оны хүйтний улирлын агаарын чанарын харьцуулалтыг танилцуулахдаа агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсныг онцлов. 

Хүйтний улирал буюу 2025 оны 10-12 сар, 2026 оны 01-04 дүгээр сарын агаар дахь бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх онуудын мөн үе  2024 оны 10-12 сар, 2025 оны 01-04 дүгээр сарын дундажтай харьцуулахад

 ✅PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар

✅Азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар

✅PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар

✅Хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарчээ.

Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал “Бид өнөөдөр хагас коксон түлш нэвтрүүлсэн үр дүнг сонслоо. Эерэг үр дүнтэй байна. Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн. 

Эрдэмтдийн зөвлөл үнэ өртөг ярихгүй. Харин итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний үр дүнг үндэслэн хамгийн сайн чанартай түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулан, иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх үр дүнг ярина. Энэ ч утгаараа өнгөрсөн жил тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байна” хэмээн дүгнээд, ирэх жилд түлшнээс гадна тархмал эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч, хий болон цахилгаан халаагуур зэрэг бусад шийдлийг судалж, хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөсөн юм. 

Эрдэмтдийн зөвлөлөөс түлшний хэрэглээний тодорхой хувийг дотоодоос хангах ажлыг судалж, үр дүнг эцэслэх чиг үүргийг өгснөөр энэ удаагийн хурал өндөрлөв.


1
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18