Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулах зар

Б.Хонгорзул
16 цагийн өмнө

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт, 79 дүгээр зүйл, 81 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 ТУЗ-ийн гишүүний үндсэн үүрэг:

  • ТУЗ-ийн хороодын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
  • Санхүүгийн тайлагнал, дотоод хяналтын тогтолцооны хяналт, олон улсын жишигт нийцэл хангах;
  • Олон улсын зах зээлд хандах эх үүсвэр татан төвлөрүүлэлтийн стратеги, бонд болон тогтвортой санхүүжилтийн асуудлаар стратегийн зөвлөгөө өгөх;
  • Хиймэл оюун ухаан болон дата засаглалын удирдамжийг ТУЗ-ийн түвшинд хэлэлцэж, эрсдэлийн болон ёс зүйн хүрээнд дэмжих;
  • Байгууллагын стратегийн чиглэл, зорилтуудад бодитой үнэлгээ хийж, санал дүгнэлт гаргах.

 Тавигдах ерөнхий шаардлага:

  • Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангасан байх;
  • Компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдээс бүрэн хамааралгүй, хараат бус байх;
  • Сүүлийн 3-аас доошгүй жилд компанитай хөдөлмөрийн, гэрээний, санхүүгийн болон ашиг сонирхлын зөрчил үүсгэхүйц харилцаа үүсгээгүй байх;
  • Банк, санхүү, хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлага, аудит, хууль, комплаенс, финтек, дижитал шилжилт, компанийн засаглал болон стратегийн удирдлагын аль нэг чиглэлээр мэргэжлийн туршлагатай байх;
  • ТУЗ-ийн хурал болон хороодын үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй, бодит оролцоотой ажиллах цаг боломжтой байх;
  • Ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нууцлалыг чанд сахиж, хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай байх;
  • Компанийн урт хугацааны үнэ цэн, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, хөрөнгө оруулагч болон бусад оролцогч талын итгэлийг хамгаалах зарчмыг баримталдаг байх;

Бүрдүүлэх материал:

  • Анкет (CV) мэргэжил, ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл, гэрэл зургийг хавсаргах;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсвэл e-Mongolia-с авсан цахим лавлагаа;
  • Боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа
  • Хуулийн этгээдтэй эсэх лавлагаа;
  • Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангасан тухай Хараат бус байдлын мэдүүлэг;
  • Ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл

 Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хаяг: 

Хүлээн авах хугацаа:

2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал

Цахим шуудан:

[email protected]

Холбоо барих:

9917-8977

Хаяг:

Улаанбаатар хот, Олимпийн гудамж 19, Шангри Ла офис 2201 тоот

  Сонгон шалгаруулалтын үр дүнг компанийн www.netcapital.mn цахим хуудаст нийтэлж, сонгогдсон нэр дэвшигчид хариу мэдэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл:  https://www.netcapital.mn/mn/туз_хараат_бус_гишүүн


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18