Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ

O.Аззаяа
2026/05/19

Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээх зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас нэг сая төгрөгтэй дүйцүүлэн үнэ төлбөргүйгээр Монгол Улсын иргэдэд эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус компанийн гаргасан нийт хувьцааны 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгжүүд, 26.44 хувийг Монгол Улсын 3,408,399 иргэн эзэмшиж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлж, хувьцааг түүний хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх хүртэл саналын эрхгүй, бусдад зарах, шилжүүлэхгүй байх, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр хувьцааны эрхийг хязгаарласан.
Өнгөрсөн хугацаанд дээрх хувьцааны эрхийн хязгаарлалтаас шалтгаалж нас барсан иргэдийн хувьцаа болон түүний ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид өвлөн авах үйл явцыг цаг тухайд нь хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан билээ. 
Монгол Улсын Засгийн газраас энэ асуудалд онцгойлон анхаарч 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. 
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэдийн эзэмшиж буй хувьцаа болон ногдол ашиг өвлөгдөх эрхийг нээлээ. Энэ шийдвэрийн хүрээнд компанийн 110.9 сая ширхэг хувьцаа өвлөгдөж, түүнд ногдох нийт 73.0 тэрбум төгрөг буюу 1 өвлөгчид дунджаар 552.2 мянган төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшиж байсан иргэний хууль ёсны өвлөгчид олгогдоно. 
Засгийн газрын 154 дүгээр тогтоол  2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын Нотариатчдын танхим”-ын  оролцоотойгоор иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авах үйл явцыг “ХУР” цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн болоод байна.
Үүнтэй холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн хувьцаа бүртгэлтэй эсэх, өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас тодруулж, Иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, бүрдүүлэх материал, шат дарааллын талаарх мэдээллийг авах, түүнчлэн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай юм.


2
angry
3
care
3
haha
3
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18