З.Мэндсайхан: Анхны орон сууцаа зарахдаа төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгоно

O.Аззаяа
2026/05/19

Үл хөдлөх хөрөнгийн татварын талаар Засгийн газраас өргөн барьсан татварын нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд иргэд анхны орон сууцаа худалдан авч тодорхой хугацаанд өмчилсний дараа худалдахад ногдуулдаг 2 хувийн татварыг хүчингүй болгох санал тусгагдаад байна. Энэхүү саналыг иргэдийн гаргасан хүсэлт, саналд үндэслэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн бариад байгаа бөгөөд одоогоор Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. 

Хэрэв Улсын Их Хурал уг хуулийн төслийг дэмжвэл дараагийн шатны хэлэлцүүлгүүд үргэлжилж, эцэслэн батлагдана. Засгийн газрын өргөн барьсан татварын багц нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татварын орлого иргэд болон аж ахуйн нэгжүүдийн гар дээр үлдэх тооцоо гарчээ.

Мөн үл хөдлөх хөрөнгийн тухайд тодорхой хугацаанд өмчилсөн анхны орон сууцад татварын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг оруулж ирсэн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл, иргэдийн орон сууц өмчлөх боломжийг дэмжих зорилготой гэж үзэж байна.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18