​Хотын даргад нэр дэвшиж буй Б.Пүрэвдагва гэж хэн бэ?

Б. Пагамдулам
2026/05/19

Хотын шинэ даргаар МАН-ын Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэр яригдаж байна

Нийслэлийг 2 жил гаран удирдсан Х.Нямбаатар дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, шинэ хотын даргын эрэлд гараад буй.  Тэгвэл Хотын шинэ даргын суудалд яригдаж буй эрхэм бол МАН-ын Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва аж. Тэрээр  МАН-д бүсийн зохицуулагч, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, референт, зөвлөх зэрэг шат дараалсан албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байжээ.

Хотын даргад нэр яригдаж буй 90-ээд оны залуу үеийн төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын тухай онцлох 11 баримт:
  1. Тэрээр эхийн талаасаа Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын хувьсгалын анхдагч С.Буяннэмэхийн удмын хүн. 
  2. Аав Бяруузана нь Говь-Алтай аймгийн Чандмань сум, ээж Амаржаргал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат ажээ.
  3. Б.Пүрэвдагва 1990 оны цагаан морин жил төрсөн бөгөөд ардчилал, эрх чөлөөний шинэ үеийн залуусын төлөөлөл хэмээн үнэлэгддэг. Өдгөө 36 настай.
  4. Тэрээр Улаанбаатар хотын 220 мянгатын орчимд өсөж, нийслэлийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийг төгссөн хотын унаган хүүхэд юм.
  5. Өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын хошой аварга бөгөөд спортын нэгдүгээр зэрэгтэй. 183 см өндөртэй тэрээр багийн спортоор дамжуулан хамтын ялалт, зохион байгуулалтын үнэ цэнийг ойлгож төлөвшсөн хэмээн ярьдаг.
  6. 2012 онд Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр “А” үнэлгээтэй төгссөн. Мөн 2017 онд Австралийн Ньюкаслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. Англи хэлтэй.
  7. Ам бүл дөрвүүлээ бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
  8. Түүний хувийн амьдралтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн том охинтой үерхэж байсан ба дундаасаа нэг хүүхэдтэй. 
  9. Оюутан ахуйдаа буюу 19 настайдаа МАН-д элсэж, улс төрийн замналаа эрт эхлүүлсэн. Тэр үед Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны салбарын даргаар ажиллаж, салбараа оны шилдгээр шалгаруулж байжээ.
  10. Улс төр судлаач мэргэжлээрээ МАН-ын Удирдах зөвлөлийн улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах зэрэг албан тушаалаас ажлын гараагаа эхэлж, шат дараатайгаар дэвшин СДМЗХ-ны Ерөнхийлөгч, МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
  11. Тэрээр 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 8 дугаар тойрогт “Илүү хурдан” уриатайгаар нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байв. 


12
angry
5
care
5
haha
2
liked
2
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18