А.Ариунзаяа: Махны нөөцийн асуудал Х.Нямбаатарын буруу биш

O.Аззаяа
2026/05/18

Нөөцийн махны асуудлыг дан ганц Нямбаатарын буруу мэтээр харах нь өрөөсгөл юм. Энэ асуудлыг илүү өргөн хүрээнд, бодит нөхцөл байдал болон зах зээлийн нөлөөлөлтэй нь хамт авч үзэх хэрэгтэй. Нямбаатар нийслэлийн Засаг даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлууд, хотын түгжрэл, дэд бүтэц, нийтийн тээвэр зэрэг олон чиглэлд гарсан ахиц дэвшлийг хамтад нь дүгнэж байж бодит үнэлгээ өгөх ёстой. Миний хувьд Нямбаатар ажлаа сайн хийсэн гэж бодож байна.

Өнөөдөр Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэлийн Засаг даргыг хариуцлага алдсан, зохион байгуулалтыг хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр чөлөөлөх захирамж гаргасан талаар мэдээлэл өглөө. Харин миний хувьд өнгөрсөн баасан гарагаас эхлэн нөөцийн махыг зориудаар гаргахгүй байх, хомсдол үүсгэсэн мэт нөхцөл бүрдүүлэх, үнийг зохиомлоор өсгөх шинжтэй үйлдэл ажиглагдсан гэж харж байна.

Тиймээс энэ асуудлыг улс төрийн өнгө аясаар бус, бодит нөхцөлөөр нь шалгаж тогтоох хэрэгтэй. Хэрэв үнэхээр зохион байгуулалттайгаар зах зээлд нөлөөлсөн, хиймэл хомсдол үүсгэсэн бүлэглэл, хүмүүс байгаа бол Тагнуулын ерөнхий газар болон холбогдох байгууллагууд хяналт шалгалтаа явуулж, хариуцлага тооцох ёстой. Нийгэмд бухимдал, хомсдол үүсгэж байгаа асуудлын үнэн шалтгааныг ил болгож, эцэслэн мухарлах нь чухал байна.


1
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18