Б.Бат-Эрдэнэ: Бөхчүүд ёс жудгаа сахиж, хориотой эм бодисоос хол явах ёстой

O.Аззаяа
2026/05/15

Монголын үндэсний бөхийн хүрээнд допингийн асуудалд шударгаар хандах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Өмнө нь допинг хэрэглэсэн бөхчүүдтэй бусад нь ямар ч эсэргүүцэлгүйгээр барилддаг, асуудлыг төдийлөн нээлттэй ярьдаггүй байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлжээ. Зарим бөхчүүд допингтой холбоотой асуудалд ил тод байр суурь илэрхийлж, хориотой бодис хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй байх санал гаргаж, шударга өрсөлдөөнийг шаардах болсон байна.

Мөн допингийн асуудалтай холбоотойгоор эмчийн акт, шүүхийн шийдвэр гаргуулан тэмцээн уралдааны шийдвэрийг зогсоодог тохиолдлууд ч гарч байсныг бөхчүүд шүүмжилж байна. Үүнээс үүдэн допинг хэрэглэсэн бөхчүүдтэй мэдэлгүйгээр барилдах нөхцөл үүсдэг байжээ.

Түүнчлэн олон улсын тэмцээн уралдаанд оролцох үед допингийн хяналт шалгалт өндөр түвшинд явагддаг тул монгол бөхчүүд үндэсний бөхийн ариун ёс, жудаг, нэр хүндээ хамгаалах ёстойг онцолж байна. Хориотой эм, бодис хэрэглэх, цол наймаалцах, аймаг сумдын наадмыг будлиантуулах зэрэг үйлдлээс татгалзах хэрэгтэйг бөхийн хүрээнийхэн хэлж байна.

“Ард түмний хайр хүндэтгэл, итгэлийг дааж явах ёстой” хэмээн бөхчүүд байр сууриа илэрхийллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25