Дойче шуле сургууль төлбөрөө үндэслэлгүйгээр 50-56 хувь нэмснийг эцэг эхчүүд эсэргүүцлээ

O.Аззаяа
2026/05/15

Эцэг эхчүүдийн зүгээс сургалтын төлбөрийн нэмэгдэлтэй холбоотойгоор тодорхой, ил тод нээлттэй тайлбар хийхийг шаардаж байна гэлээ. Тэдний хэлж буйгаар, сургуулиас “багш нарын цалин 50 хувь нэмэгдсэн учраас төлбөр нэмэгдсэн” гэх ерөнхий тайлбар өгсөн боловч яг ямар зардал хэдэн төгрөгөөр өссөн, ямар тооцооллоор нэмэгдэл гарсныг огт танилцуулаагүй байна.

Мөн эцэг эхчүүдийн зүгээс “Манай хүүхэд энэ сургуулийг төгсөнө гэж итгээд элссэн, жилийн дунд гэнэт өндөр нэмэгдэл гарна гэж төсөөлөөгүй” хэмээн бухимдаж байгаа юм. Зарим сургуулиас эхлээд 30 хувийн нэмэгдэлтэй мэдээлэл өгч байсан ч дараа нь шууд 50 хувь нэмэгдүүлэх тухай цахим шуудан илгээсэн талаар дурдсан байна. Түүнчлэн “Бусад сургуулиуд ийм хэмжээний өсөлт хийгээгүй байхад манай сургууль хамгийн өндөр нэмэгдэл хийж байна” гэв. 

Эцэг эхчүүдийн хамгийн их шүүмжилж буй асуудал нь сургуулийн удирдлагуудтай уулзаж, тайлбар авах боломжгүй байгаа явдал юм. Тэд энэ жилийн төлбөрөө бүрэн төлж дууссан байхад ирэх жилийн сургалтын төлбөрийг урьдчилан нэхэж эхэлсэн нь дарамт болж байна гэсэн юм. 

Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ асуудалд байр сууриа илэрхийлэхдээ: “Үнэ нэмэгдэх тодорхой шалтгаантай байх ёстой. Яагаад нэмэгдүүлж байгаагаа ил тод тайлбарлаж, үндэслэлээ хамгаалах хэрэгтэй. Хэрэв үнэхээр зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол түүнийгээ нотолж чадвал зөвшөөрнө. Харин үндэслэлгүйгээр үнэ нэмбэл зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдээ. 



3
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18