Орон сууц захиалаад байрандаа орж чадаагүй 600 иргэн өргөдлийн байнгын хороонд ханджээ

O.Аззаяа
2026/05/14

Орон сууц захиалж, төлбөрөө төлсөн ч байрандаа орж чадаагүй тухай Өргөдлийн байнгын хороонд хандсан иргэдийн гомдлын тоо сүүлийн 3 сарын хугацаанд 600 даваад байна.  Энэ асуудлаар Улсын Их Хурлын гишүүд, холбогдох байгууллагууд болон төсөл хэрэгжүүлэгч компанийн төлөөллийг оролцуулан орон сууц захиалж хохирсон иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтаар нэг орон сууцыг давхардуулан худалдах, барилгын ажил удаашрах, зогсох, мэдээллийн ил тод бус байдал зэрэг асуудалд тавих хяналт, зохицуулалтыг сайжруулах, дуусаагүй барилгуудыг гүйцээн ашиглалтад оруулахад төрийн бодит оролцоо, дэмжлэг үнэхээр шаардлагатай байгааг иргэд ахин дахин хэлж, учирлаж байна. 

Уулзалтад оролцсон иргэдийн дунд дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлж өгсөн ч 12 жилийн турш байрандаа орж чадаагүй ахмад настан ирсэн байв. Тухайн иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлэхийг холбогдох төсөл хэрэгжүүлэгч компанид үүрэг болголоо.

Цаашид хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Өргөдлийн байнгын хорооны гишүүдээс ажлын хэсэг байгуулах, шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэдийг хохиролгүй болгох асуудлыг Улсын Их Хурлын түвшинд хэлэлцэн, холбогдох тогтоол, үүрэг чиглэл гаргах талаар анхаарч ажиллахаа илэрхийллээ.


1
angry
0
care
0
haha
20
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18