Ч.Лодойсамбуу: Соёлын төв, усан бассейн барихаа болиод 1,8 их наяд төгрөг хэмнэх боломжтой

O.Аззаяа
2026/05/14

Ч.Лодойсамбуу: Уг нь 10-р сарын 1-нээс НӨАТ-ын буцаан олголт худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч 100-20 хувь болох юм. Гэтэл энэ Засаг тэр өөрчлөлтийг хасах хуулийн төсөл өргөн барьж байна. Шалтгаан нь, хэрэв НӨАТ-ын буцаан олголтыг нэмбэл төсвийн орлого 1,8 их наяд төгрөгөөр тасарна. Тэгэхээр цалин, тэтгэвэр нэмж чадахгүй гэнэ. Энэ бүх тайлбар хууран мэхлэлт. “Хасвал та нараас л хасна!” шууд хэлж байна гэсэн үг. Угтаа тэд энэ оны төсөвт 11 их наяд төгрөгийн баахан байшин, барилга барих ажил төлөвлөсөн. Үүнийхээ 3,5 их наяд төгрөгийг энэ онд санхүүжүүлэхээр суулгасан. Тэр байшингуудаас сургууль, цэцэрлэг, эрчим хүч, шаардлагатай зам барилгыг үлдээгээд бусдыг нь хасахад л 1,8 их наяд төгрөг хангалттай хэмнэж байгаа юм. Иргэдэд мэдээлэл өгөх төвийн байр, залуус хөгжлийн төвийн байр, Хэнтий аймаг дахь Их хуралдай цогцолборын нэмэлт санхүүжилт ч гэх шиг. Дээр нь соёлын төв, усан бассейн, хаа байсан Хархорум хотын төлөвлөлт, цагаан идээний цех хүртэл төр нь барьж байгуулж ажиллуулах юм гэнэ. Мөнгөгүй айл ийм байдаг билүү? Төрийн энэ баахан шинэ барилгууд араасаа урсгал зардал, хүн хүч дагуулна. Гурван их наяд төгрөг газарт булж зардал өсгөх гэж байгаагаа болиод иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлье гэхийн оронд цалин тэтгэврээр нь сүрдүүлээд сууж байдаг. Хүмүүс бухимдахаас яах юм бэ? Инфляци 14 хувьтай. Өрхийн бодит орлого сар бүр энэ хэмжээгээр буурч байна гэсэн үг. Ийм байхад өрхүүдийнхээ орлогыг дэмжиж амжиргааг нь тэтгэе гэхийн оронд үр ашиггүй баахан байшин барьж, “боржуур” солих мөнгө маань төсөвт орж ирэхгүй нь ээ гээд толгой сэгсрээд сууж байна гэхээр энэ Засгийн газар яг хэний, юуны төлөө ажиллаад байгаа хэрэг вэ? Бид яах гэж төр байгуулж татвар төлдөг юм бэ? Ямар ч хамаагүй байшин бариулаад тууз хайчлахыг нь харж баясах гэж үү, тогтмол орлоготой, түүгээрээ ахуйн хэрэгцээгээ бүрэн хангадаг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэж үү? Тойргийнхоо бүх гишүүд рүү ханд. Үргүй зардлаа тана. Ажлын байрыг минь хамгаалдаггүй юм бол НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх хуулиар оролдохгүй байж ядаж ганц удаа тус бол гэж бич. Танд буцаан олголт болж ирэх мөнгө тэнд наймаа хийж байгаа бас нэг өрхийн орлого, ажлын байр шүү дээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18