Өсөлтөд хөтлөх БИЗНЕСИЙН ЗЭЭЛ

O.Аззаяа
2026/05/14

Капитрон банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесээ өргөжүүлэх, инновац болон технологийн шинэчлэлийг түргэтгэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зэрэг бизнесийн өсөлтөд чиглэсэн санхүүгийн шийдэл бүхий “Бизнесийн зээлийн аян”-аа эхлүүллээ.    

Зээлийн аян 2026 оны 05 дугаар сарын 12-ноос 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд төгрөг болон ам.долларын бизнесийн зээлийг хамгийн бага хүүтэй, уян хатан нөхцөлөөр олгож байна. Мөн зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлснээр бизнес эрхлэгчид санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд шийдвэрлэн, үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэх боломжтой.      

Та өөрийн бизнесийн онцлогт тохирох зээлийн хүсэлтээ яг одоо ОНЛАЙНААР илгээгээрэй.

  • Эргэлтийн хөрөнгийн зээл: Жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, бизнесээ тогтвортой өргөжүүлэхэд зориулсан зээл.    
  • Хөрөнгө оруулалтын зээл: Үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр техник, технологи болон тоног төхөөрөмж худалдан авах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан зээл.  
  • Тоног төхөөрөмжийн зээл: Капитрон банктай хамтран ажиллах гэрээт байгууллагуудын нийлүүлж буй тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулсан зээл.
  • Зээлийн шугам: Бизнесийн үйл ажиллагааны эргэлттэй холбоотой үүсэх богино хугацааны санхүүгийн хэрэгцээг уян хатан нөхцөлөөр шийдвэрлэх боломжтой зээл.
  • Шинэ автомашин худалдан авах зээл: Капитрон банктай хамтран ажилладаг гэрээт байгууллагуудын борлуулж буй шинэ автомашин худалдан авахад зориулсан зээл.    

Капитрон банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдийн өсөлт хөгжлийг бодитоор дэмжиж, шаардлагатай санхүүжилтийг оновчтой шийдлээр хүргэх замаар улсын эдийн засагт жижиг, дунд үйлдвэрлэлийн үнэ цэнийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгоход бодит хувь нэмэр оруулсаар байна.

Бид бизнесийг зөвхөн санхүүгийн дэмжлэгээр хангах бус бизнесийн өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн тогтвортой хөгжлийн бат бөх суурийг хамтдаа бүтээхэд чиглэсэн үр дүнтэй шийдэл, итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэлийг тууштай хөгжүүлэхэд түүчээлэн ажиллах болно.   

Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны өөрт ойр салбар нэгж, албан ёсны цахим сувгууд болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаараас авах боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18