Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ

O.Аззаяа
2026/05/13

Эмэгтэйчүүдийн санхүүгийн чадамж, тогтвортой орлого нь зөвхөн хувь хүний амжилтаар хязгаарлагдахгүй гэр бүл, нийгэм, цаашлаад улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг билээ.  Иймээс ХААН Банкнаас хэрэгжүүлдэг “Women in Business” хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний бизнесийн өсөлт, манлайллыг дэмжих зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” сургалтын 2026 оны элсэлтийн бүртгэлийг эхлүүллээ.

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас зохион байгуулж буй тус хөтөлбөр нь оролцогчдыг хувь хүн талаасаа өсөж хөгжих, бизнес эрхлэх ур чадварыг хөгжүүлэхээс гадна тэдэнд зориулсан санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэл бий болгох, шинэ бизнесийн хамтрагчтай болох, өөрсдийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бусдадаа таниулах өргөн боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой.

Энэ удаагийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж буй нь эмэгтэй удирдлагууд өөрийн ажлын хэмнэлдээ нийцүүлэн хаанаас ч оролцох боломжийг бүрдүүлж буйгаараа давуу талтай. Сургалтын агуулгыг өнөөгийн бизнесийн орчинд эмэгтэй удирдлагуудад зайлшгүй шаардлагатай сэдвүүдийг хамруулан боловсруулсан бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Сургалтад оролцогчид тавигдах шаардлага:

  • Эмэгтэй удирдлага (Бизнесийн үүсгэн байгуулагч, эзэн эсвэл Гүйцэтгэх захирал) байх,
  • Сургалтын хуваарийн дагуу цахимаар бүрэн хамрагдах боломжтой байх.  

Цахим сургалтын хуваарь:

Огноо

Сургалтын нэр

Сургагч багш

Хичээллэх цаг

2026.05.26

МОДУЛЬ-

Удирдах ажилтны сэтгэл зүй

Ц.Энхжаргал /Байгууллагын сэтгэл зүйч/

09:30-11:30

Ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд

11:30-13:30

2026.05.27

МОДУЛЬ-2

Эрүүл амьдралын хэв маяг

Марга Рита /”Сийзам” ХХК/

09:30-11:30

Дижитал шилжилт

Э.Уянга /Европын сэргээн босголт, хөгжлийн банк/

11:30-13:30

2026.05.28

МОДУЛЬ-3

Амьдрах стратеги

Д.Цэцэнбилэг /”Ти И Эй Эм консалтинси” ХХК/

09:30-11:30

Шийдвэр гаргалт

Ц.Онон /”Ти И Эй Эм консалтинси” ХХК/

11:30-13:30

2026.05.29

МОДУЛЬ-4

AI практик хэрэглээг санхүү удирдлагад ашиглах нь

Б.Хүсэлбадрах /”Ди Зэт Юу Би” ХХК/

09:30-13:30

 

Сургалтын хэлбэр: Цахимаар

Бүртгэл: 2026.05.24-ний өдрийг дуустал доорх линкээр нэвтрэн, эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлнэ. Линк:  https://survey.zohopublic.com/zs/l5tdAj

ХААН Банкнаас Улаанбаатар хот, орон нутагт бизнес эрхэлж буй 2600 гаруй эмэгтэй удирдлагыг бизнесээ удирдахад нь чадавхжуулах, бизнесийн өсөлт, манлайллыг дэмжих сургалт, хөтөлбөртөө хамруулаад байна. Цаашид ч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн тогтвортой өсөлт хөгжил, манлайллыг дэмжих бодит ажлуудыг тууштай хэрэгжүүлж, тэдний бизнесийн амжилтад үнэ цэнтэй хувь нэмэр оруулахаар зорьж ажиллах болно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18