"Алдарт эхчүүд"-ийг урамшуулахад тавьж буй зарим шаардлагыг хасна

Б. Пагамдулам
2026/05/13

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус төсөлд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасахаар тусгасан бөгөөд энэ нь эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулж, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөхөд чиглэж буйг ажлын хэсэг онцолсон байна.

Мөн үрчлэн авсан хүүхдэд тавигддаг “гурав хүртэлх насанд нь” гэх шаардлагыг ч хасах санал боловсруулжээ. Хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх санал гарсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Эхийн алдар” одон авсан ч хүүхдээ орхидог, үрчлүүлдэг асуудалд анхаарч, тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Эцэст нь ажлын хэсгийн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналуудыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.



1
angry
0
care
1
haha
18
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18