УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүлгийн дэд дарга сонгох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлсөн. Түүний оронд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгох санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна