“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” үйл ажиллагаанд 400 гаруй сурагч оролцлоо

Л.Бямбажав
2026/05/08

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр үг хэлсэн бол НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн хүүхдийн асуудал биш бөгөөд эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг бүх талын хамтын оролцоо чухал болохыг онцоллоо.

Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат болон цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан нар үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой сүүлийн үеийн тоон мэдээлэл, энэ төрлийн хэрэгт холбогдсон тохиолдолд хүлээх хуулийн хариуцлага, цаашид үүсэх эрсдэл, хор уршгийн талаар сурагчдад мэдээлэл өгсөн талаар НИТХ-аас мэдээлэв.

Үйл ажиллагааны үеэр реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг уриалга бүхий “Хамтдаа байя” уран бүтээлээ толилуулж, сурагчдыг бие биеэ хайрлан хүндэтгэж, хэл амаар доромжлохгүй, зөв хандлагатай байхыг уриалав. Тус үйл ажиллагаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцжээ.

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд дунд болон ахлах ангийн 120 мянга гаруй хүүхдэд эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, 2800 цэгт хяналт шалгалт хийсэн байна. Үүний үр дүнд он гарсаар хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 27 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр