Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу жолооч нарт сануулах арга хэмжээ авчээ

Б.Хонгорзул
2026/05/05

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн С.Базардорж: Би Офицеруудын ордон хойд автобусны буудал дээр Ч:40 (Махимпекс-Улаанхуаран) чиглэлийн автобусыг хүлээгээд зогсож байхад энд ажиллаж байгаа хоёр шалгагч үнэхээр сайн ажиллаж байгаад баярлаж байна. Иргэн бүрд зөвлөгөө өгөөд, карт цэнэглээд хандлага нь маш зөв байна.

Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Янжиндолгор: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-155 гарааш дугаартай автобусны жолооч Н.Дамдинрагчаа нь эелдэг зан харилцаатай,  сэтгэгдэл өндөр үйлчлүүлээд буулаа маш их баярлалаа.

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн П.Пүрэвдолгор: НТБГ-ын тээвэр зохицуулагч Б.Саранчимэг, Г.Баасанжав орой 23:00 цагийн үед шөнийн тээврийн автобусны талаар тодорхой мэдээлэл өгч, суулгаж өгсөн. Үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Маш их баярлалаа.

Талархал: Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэвэлсүрэн: Х:7 (Туултосгон-Хангарьд ордон) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ 15-082 гарааш дугаартай автобусны жолооч О.Энхтайван мартаж буусан цүнхийг минь хадгалж, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөнд баярлалаа.

Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Батчулуун: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байгаа "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын 2-180 гарааш дугаартай автобусны жолооч С.Энхбаатар нь харилцаа хандлага сайтай, настай хүнд тусархуу, тээврийн хэрэгсэл цэвэрхэн тухтай байсан.

Иргэний гомдол: Иргэн Энхбаатар: Ч:75 (Архивын ерөнхийн газар-5 шар) чиглэлийн 3-214 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хэл амаар доромжилсон маш их гомдолтой.

Иргэний гомдол: “Оргил рашаан сувилал” буудлаас “Жаргалант хотхон” буудлын хооронд 11-108 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчоо авалгүй явж, хүнээ гүйцэт суулгаагүй байж хөдөлсөн гэх мэт зөрчил гаргаж ажилласан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Сүүндэлгэр: Баянзүрх дүүргийн буудал дээр 1-004 гарааш дугаартай автобус гарц дээр зогсож байгаад буудал дээрээ зогсохгүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн М.Мөнхсаруул: М:1Б (Сүхбаатарын талбай-Ботаник) чиглэлд явж байгаа 25-044 гарааш дугаартай автобусны жолооч хэл амаар доромжилсон арга хэмжээ авч хариу өгнө үү.

Иргэний гомдол: Шалгагч Түвшингэрэл: Эрдэм транс ХХК-ийн 13-286 гарааш дугаартай автобус Саппорогийн урд буудал дээр зогсоогүй явсан. Суух иргэд их байсан. Арга хэмжээ тооцож өгнө үү?

Шийдвэрлэлт: Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу жолооч нарт сануулах арга хэмжээ авсан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Н.Саруул: М:1Б (Сүхбаатарын талбай-Офицер-Ботаник) чиглэлийн 25-044 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй. Тэргэнцэртэй хүн гүйцэт бууж дуусаагүй байхад хөдөлснөөс болж унасан.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 25-044 гарааш дугаартай жолоочийг шалгаж гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иргэний гомдол: 1-150 гарааш дугаартай автобус буух цаг болоогүй байхад эцсийн буудал хүртэл яваагүй, хоёр уулзварын хооронд маш удаан бүр маш удаан мөлхөж явсан, үүнээс болж дамжин суух байсан автобуснаас хоцорсон.

Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын жолоочид байгууллагын дотоод журмаар арга хэмжээ тооцохоор болсон.

Иргэний гомдол: Ч:48А (Зүүн салааны шинэ эцэс-МУБИС) чиглэлийн автобус хоорондын зай маш хол байна. Цагийн хуваарь огт баримтлахгүй байна. Автобусны буудал дээр 45 минут хүлээлээ. Тус чиглэлийн ганцхан автобус нэг талдаа гарсан байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү.

Шийдвэрлэлт: Тухайн чиглэлийн автобуснуудыг цагийн хуваарь мөрдөж ажиллах талаар Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын ээлжийн инженерт хугацаатай үүрэг өгсөн.


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18