ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Б.Хонгорзул
2026/05/05

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 12.6 тэрбум кВт.ц хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэдэг. Дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй байна. Тиймээс 2024 онд Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалж, нийт 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50 МВт хүчин чадалтай Багануурын батарей хуримтлуурын станцыг жил дараалан ашиглалтад оруулж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг нөхсөн. Тэгвэл 2026-2028 онд Монгол Улсад 43 жил хүлээсэн цахилгаан, дулаан хосолсон өндөр хүчин чадлын станц болох Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2-ын үнсэн сангийн дэд бүтцэд ойр 26.4 га талбайд баригдана. Энэхүү дэд бүтцийн бэлэн байдал нь төслийг богино хугацаанд, үр ашигтай хэрэгжүүлэх давуу тал болж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж байна. “ДЦС-5” төсөл нь эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм. Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Төсөл хэрэгжсэнээр 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангахын зэрэгцээ Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол зэрэг эрчимтэй тэлж буй бүсүүдийн хөгжлийг дэмжих суурь дэд бүтэц бүрдэх юм.

Технологийн хувьд орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд 3000 хүртэл, ашиглалтын үед 500 гаруй ажлын байр шинээр бий болох бөгөөд эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 6 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 6 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 7 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 13 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25