“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

Б.Хонгорзул
2026/05/04

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг өнгөрсөн сард чөлөөлсөн. Уг талбайг сэргээн засварлаж, улирлын чанартай өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

“Барс” захын хойно байрлах "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 2612 ам метр талбайг “Восточный альянс” ХХК-д 2000-аад оны үед эзэмшүүлсэн. Тус газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сард эхлүүлсэн. Тодруулбал, “Восточный альянс” ХХК-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн байршилд цэвэр, бохир, дулаанаар хангах нөхцөлтэй, газрын хэмжээг одоо байгаа хэмжээнээс нэмэгдүүлэн, нэгдүгээр эгнээнд худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай, төлөвлөлтөд нийцсэн үйлчилгээтэй орон сууц барих газар олгох юм. Дээрх талбайн зэрэгцээ найман нэрийн хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүх саналтай байгаа юм. Тиймээс газрын үнэлгээг хийж байна. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл 2026 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд дээрх чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл болон гар дээрээс худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор улирлын чанартай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина. Уг ажлыг ирэх долоодугаар сараас өмнө хийж дуусгана. Улирлын чанартай учраас ажлын байрны хүртээмж нэмэгдэнэ. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэнг сэргээж засварлана. Ингэхдээ нийтийн бие засах газар, зогсоолын асуудлыг шийднэ” гэлээ.

 


1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18