Шүдний эмч Б.Батбаяр Булган аймагт 600 гаруй хүүхдэд үзлэг эмчилгээ хийлээ

Б.Хонгорзул
2026/05/04

Ц.Бадрал сангаас санаачлан хэрэгжүүлж буй шүдний үзлэг, оношлогооны сайн дурын ажил Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амжилттай хэрэгжлээ. Уньт, Ханатай багуудын сургуулийн өмнөх боловсролын 295 хүүхэд болон 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд шүдний үзлэг оношлогоонд хамрагдаж, тохирох эмчилгээ үйлчилгээг хийлгэжээ. Мөн хүүхдүүдэд фторт түрхлэг түрхэж шүд угаалтын зөвлөгөө өгч ажилласан юм. Цоорлын явц удаашруулах түрхлэг, сүүн шүдний ломбо цоорлоос урьдчилан сэргийлэх ховил битүүлэх ломбо, өнгөц дунд цооролтой шүдэнд ломбодох эмчилгээг хийснээр хүүхдийн шүдний өвчлөл буурах боломжтой юм. Мөн эмчилгээ авах боломжгүй шүдийг эцэг эх ,багшийн зөвшөөрөлтэй хэсгийн мэдээ алдуулалттай авсан юм.

Засгийн газрын тогтоол “Эрүүл шүд” арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд Ц.Бадрал сангаас шүдний үзлэг, эмчилгээг орон нутагт шат дараатай хийсээр байгаа юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 мянга гаруй хүнд шүдний эмч Б.Батбаярын удирдлага дор шүдний оношлогоо, эмчилгээг хүргэжээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18